Танилцах нислэг
  • Та өөрийн чөлөөт цагтаа тохируулан Чөлөөт Нислэгийн Урилгыг  захиалах
  • Манай оффис дээр ирж дугтуйтай Чөлөөт Нислэгийн Урилгыг хүлээж авахдаа  “Нислэг” төв дээр хэрхэн яаж очих болон нислэгийн талаар товч тайлбар авна
  • Чөлөөт нислэгийн урилга дээр байгаа утсаар нислэгт бүртгүүлнэ
  • Ирээд л ниснэ.

Энэ хүү нисэх эрхтэй дугтуй нь ойрын болон дотны найз нөхдөд барих хамгийн гайхамшигтай бэлэг гэдгийг Та өөрөө ойлгох болно.

…Нислэг үйлдэх бааз дээр ирээд өөрийн гэсэн илүү ачаануудаа клубд үлдээж нислэгийн өмнөх зааварчилга аваад шаардлагатай баримтыг бөглөнө. Гараад зогсоол орно, тод шаргал өнгөтэй нисдэг төхөөрөмж нь таныг угтана. Багш зааварлагчийн тусламжтайгаар зорчигчийн суудалдаа сууж хамгаалтын даруулга бэхлэн холбооны хэрэгсэл бүхий хамгаалалтын дуулга малгай өмсөнө. Мотор асаах зөвшөөрөл аваад автожир мань хөгжилтэй аргагүй өвс бутны товгор дээгүүр дэвхрэн гарааны цэг рүү жолоо мушгина.  Дээд сэнс урдчилан эрчлэн эргүүлэх системд холбогдон, чихэвчний битүүмжлэлийг агаар алгадан эрчлэн эргэх чимээ нэвтрэн орж ирнэ. Удахгүй бид хөөрнө! Шаардлагатай эрчээ авсан учраас урдчилан эргүүлэх системийг салгаж  хөдөлгүүрийн хүчийг дээд цэгтээ хүргэнэ. Богинхон зайнд хөөрч та агаарт гарна. Нисэгч мань алсуур эргэлт үйлдэж таны хараанд шинэ ертөнц нээгдэнэ. Задгай бүхээгний гайхамшиг нь та өөрийн биеийн бүх эд эсээрээ агаарыг мэдрэхэд оршино. Үзэж харах боломж нь хязгаар үгүй. Агаарын урсгалыг гараа алдлан мэдрээд үз, удаан тогтохын аргагүй, хүчтэй урсгал юм. Хаашаа нисэх вэ? Голыг дагаж уруудан бургасын оройг шүргэж нисэх уу? Эсвэл өндөрт гарч дээрээс бүргэд мэт ширтэх үү? Холын нислэг үйлдэх үү? Энэ мэт үргэлжилсээр байх болно…

Нислэг бүр өөрийн гэсэн сонирхол татсан байдалтай байдаг. Та туршаад үз, тэгээд найз нөхөддөө дуулгаарай.

Ямар хугацаагаар нисэх вэ?

     Удаан нисэж л та ихийг үзэж мэдрэх болно шүү дээ. Мэдээж удаан нислэг гэдэг нь Улаа-баатар –Бэрлиний чиглэлд далайн төвшнөөс 10000 метрийн өндөрт нисэхийг хэлэх байх л даа. Тэгвэл нам өндөр нислэг үйлдэж ихийг харж үзэх нислэгийг зөвхөн ерөнхий зориулалтын онгоцууд хийж чаддагаара онцлог юм.  Дөнгөж хөөрөөд л бууж байгаа мэт санагдав ч үнэндээ нэг цаг нислэг үйлдсэн байх жишээтэй. Үүнийг тайлбарлах аргагүй юм. Хүний хүсэл сонирхол нь цаг хугаацааг гүйцэтгүй гэдэг… Хэрэв боломж бололцоо байвал удаан нисэхийг зөвлөж байна. 

Хаана хэдийд нисэх вэ?

     Бид өдрийн цагаар Төв аймгийн Эрдэнэ сумын Баян давааны ард Цонжин Болдог хэмээх түүхт газар бүтэн жилийн турш  нислэг үйлдэж байна. Хавар цагийн байгаль сэргэж байгаа үзэгдэл, зун цагийн ногоон байгалийн үзэмж, намрын алтан өнгө, өвлийн нүд гялбам цасны өнгө…энэ бүгдийг харж болно. 

аюулгүй байдал

     Бид мэргэжлийн хандлага гарган үйлчилгээ үзүүлж байна. Манай нисэх бүрэлдэхүүн нь олон жилийн дадлага туршлагтай, доод тал нь мянга гаруй нислэгийн цагтай мэргэжлийн нисэгч нар юм. Автожир нь сүүлийн жилүүдэд аюулгүйн байдлаараа өндөр зэрэгт хүрсэн хэт хөнгөн агаарын хөлөг юм.

Автожирэр хэн нисэж болохгүй вэ?

   14 нас хүрч эцэг эхийн зөвшөөрөл аваагүй хүүхэд.

   Тархи болон зүрх судасны өвчтэй хүмүүс.

   Жирэмсэн эгчүүд.

   120 кг-аас дээш жинтэй бол