Gyrocopter-ийн анхан шатны сургалт нь 2 суудалтай, хослосон удирдлагатай агаарын хөлгөөр, мэргэжлийн зааварлагч багшийн бүрэн хяналтан доор явагдана. Сургалтын үр дүнд та бие даасан “SOLO” нислэг хийх чадварт суралцах түвшинд хүрч очих юм. Зааварлагч багш таныг “SOLO” бие даасан нислэг хийхэд ерөнхий удирдлага, зааварчилгаагаар бүрэн хангаж ажиллана. Сургагч нь зааварлагч багштай хамтарсан нислэгийн дадлагын араас та өөрийн бие даасан нислэгээ мэргэжлийн зааварлагч багшийн хяналтан доор (UNDER SUPERVISION ) үргэлжлүүлэх боломжтой болох юм.
Таныг шаардлагатай түвшинд чадвар, дадал эзэмшсэн гэж үзвэл Ерөнхий Нислэгийн Шалгалтанд ( GENERAL FLYING TEST GFT) хамрагдаж, шалгалт өгнө. 25 нислэгийн цагийг хуулийн шалгалтын ( AVIATION LAW) хамт амжилттай давж тэнцсэнээр танд Сурагч Нисгэгчийн Үнэмлэх (ULTRALIGHT AIRCRAFT STUDENT PILOT LICENSE) олгоно. Та энэхүү шалгалтыг давж, хэд хэдэн бичгийн шалгалт өгч, холын ( Cross country) нислэг хийснээр Хэт Хөнгөн Агаарын Хөлгийн Нисэгч буюу ULTRALIGHT AIRCRAFT PILOT LICENSE) (UAPL(G) үнэмлэх авах хүсэлт гаргах эрх тань нээгддэг.Энэ үнэмлэхээр та Монгол улсын нутаг дэвсгэр дээр зааварчилгаагүйгээр зорчигч тээвэрлэн нисэх эрхтэй болох юм. Гэхдээ олон нийтийн газраар нисэх нь хориотой бөгөөд ашиг олох зорилгоор төлбөртэй нислэг хийх боломжгүй болохыг анхааралдаа авна уу.
Сургалтын гарын авлага: Энд дарж үзнэ үү…
Онолын бэлтгэл:
Нислэгийн сургалтаар суралцагч бүр Агаарын зохицуулалт, Агаарын хөлгийн жолоодлого, Навигаци, Цаг уур, Нислэгийн онол, Нисгэгчийн шийдвэр гаргалт, Хөдөлгүүр, Их бие болон Радио-богино долгионы станцын хэрэглээ гэх сэдвүүдээр албан ёсны танхмийн сургалтыг шаардлагын түвшинд сонсож, эзэмшсэн байх ёстой. Эдгээр лекцүүд нь “Power-point” presentation байдлаар, хичээлийн сэдэв тус бүрийн хүрээнд явагдах болно.
Газрын сургалтууд өдөрт 2-3 цаг үргэлжлэх ба нийтдээ ойролцоогоор 45 цагийн зааварчилгаанаас бүрдэнэ.
Газрын сургуулиас гадна хамгийн багадаа 10 цагийн нислэг гүйцэтгэж дууссанаар, сурагч “Х-ТЕАМ” клуб дээр Иргэний нисэхийн хуулиар тест шалгалт өгнө.
Газрын бэлтгэл:
Сурагч сургалтад хамрагдсан даруйд нислэг хийх эрх нь үүсдэг. Долоо хоногийн 7 өдрийн турш “НИСЛЭГ” төв нь сургалт явуулахад нээлттэй байна. Нислэгийн зааварчлагч багш ихэнх тохиолдолд нислэгийн өмнө болон дараа нь зааварчилга тайлбар өгнө. Нислэгийн сургалт дууссаны дараа нисгэгчийн үнэмлэх болон зөвшөөрөл авахад тодорхойлохын тулд шалгалтын нислэг авах шаардлагатай болно.
Нислэгийн зааварчилгааны 40 цаг болон газрын онолын сургалтын 45 цагийн сургалтын төлбөрийг нэг дор кредит карт ашиглан эсвэл бэлнээр хийж болно. Шаардлагатай гэж үзвэл нэмэлт цагийн төлбөрийг сургалт нислэг бүрийн өмнө төлөх боломжтой. Урьдчилгаа төлбөр байршуулсан сурагчид хэрэглээгүй үлдсэн мөнгөө хүссэн цагтаа буцаан авах боломжтой.
Үнэмлэхтэй нисэгч (UAPL(G) эвсэл сурагч нисэгч (USPL) болон “Х-ТЕАМ” клубын гишүүд нь байгууллагын агаарын хөлгийг сургалтын хязгаарлалтын бүс болон бусад хэлбэрээр нислэгийн аялалын зорилгоор агаарын хөлөг түрээслэх эрхтэй. Агаарын хөлгийг “Х-ТЕАМ” клубын “Агаарын хөлгийг түүрээслэх” журмын дагуу түрээслэнэ. Түрээсийн төлбөрийг гэрээний дагуу шийдвэрлэнэ.
- Монгол улсын иргэний үнэмлэх
- Хүчин төгөлдөр 2-р ангилалын эрүүл мэндийн гэрчилгээ
- Жолооны үнэмлэх
- Паспорт
- Хүчин төгөлдөр кредит карт болон төлбөрийн чадвартай байх
Хэт хөнгөн агаарын хөлгийн нисэгчийн үнэмлэх олгох сургалтын төлөвлөгөө:
Энэхүү сургалтын төлөвлөгөө нь Англи Улс болон Монгол Улсын Иргэний Нисэхийн Ерөнхий Газар-аар баталгаажсан болно. Энэхүү төлөвлөгөөгөөр нийт сургалтын агуулгаас зөвхөн нислэгийн сургалтад хамаарах хэсгийн үе шатуудыг жагсаан үзүүллээ.
Танд ямар хэмжээний сургалт шаардагдах вэ?
Хэрэв би нисгэгчийн үнэмлэхтэй байсан ч надад мөн адил 40 цагийн сургалт шаардалгатай юу?
Үнэмлэх авах хүсэлт гаргахаас өмнө ямар зүйлсийг бүрдүүлсэн байх шаардлатай вэ?
- Багштай хамтран нисэх сургалтын цагийн тоог гүйцээсэн байх шаардлагатай (Нисдэг тэрэгний үнэмлэх аваагүй бол 15)
- Хяналтан доор ганцаарчилсан нислэгийн сургалт хийсэн цагийн тоог гүйцэт хангасан байх (10)
- Сургалтын цагийн тоо ерөнхий босго шаардлагад хүрсэн байх (Хэрэв та ямар нэг төрлийн нисгэгчийн үнэмлэхгүй бол 40, эсрэг тохиолдолд үнэмлэхтэй бол 25)
- Хоёр улсын хооронд нислэгийн сургуулалт хийж, өөр бусад орны нисэх буудалд газардсан байх
- ИНЕГ-аас авдаг нислэгийн ерөнхий шалгалтын өгч тэнцсэн байх
- Нислэгийн ерөнхий шалгалтаар ямар төрлийн Gyro ашиглаж байгаатай холбоотой аман шалгалт өгч тэнцсэн байх (Gyro-ийн төрөл загвараас хамаарсан түлхүүр үзүүлэлтийн шалгуур)
- Ганцаарчилсан нислэг хийхээс өмнө дараах газрын сургуулилтын шалгалтуудыг (тэнцэх түвшний гүйцэтгэл 80%) өгч тэнцсэн байх:
- Иргэний нисэхийн тухай хууль
- Улс хоорондын нислэг хийхээс өмнө дараах газрын сургуулилтын шалгалтуудыг (тэнцэх түвшний гүйцэтгэл 80%) өгч тэнцсэн байх:
- Цаг уур
- Агаарын хөлгийн жолоодлого
- Хүний гүйцэтгэл
- Нэмэлтээр дараах бусад газрын сургуулилтын шалгалтуудыг (тэнцэх түвшний гүйцэтгэл 80%) өгч тэнцсэн байх:
- Нисдэг тэрэгний техник бүрэлдэхүүн