АВТОЖИРЫН ТУХАЙ

     Автожир гэдэг нь (грек αύτός — өөрөө ба γύρος — тойрог), сэнсэн далавчтай нисдэг төхөөрөмж буюу босоо голчийн дагуу чөлөөтэйгээр эргэх роторыг хөдөлгөөний зүгт тодорхой дайрах булантайгаар байрлуулан хөдлөхөд хүн тээж нисэх чадалтай агаараас хүнд нисдэг агаарын хөлгийг хэлдэг.

Нисдэг тэрэгний адил автожир нь дээд сэнсний өргөлтийн хүч үүсгэн нисдэг, гэхдээ дээд сэнс нь хөдөлгүүрийн бус аэродинамикийн хүчний тусламжтайгаар чөлөөтэй эрчлэн эргэдгээрээ  ялгаатай байдаг. Автожирын сэнс нь энгийн бүтэцтэй бөгөөд тогтсон нэг дайрах булантай байрласан байдаг. /Нисдэг тэрэг шиг дайрах булангаа өөрчлөхгүй/ Харин дээд ротор нь өөрөө голчийн дагуу хазааж байдаг нь яаг л онгоцны далавчийн адил тодорхой давших булантай урсгал өөд байрлуулдаг. /Нисдэг тэрэг бол хөдөлгөөний зүг сэнсээ хазайлгадаг/ Түүнээс гадна автожир нь урд эсвэл хойд талд байрласан сэнсний татах/түлхэх хүчний тусламжтайгаар чиг шулуун нислэг үйлдэнэ.

Автожир нь нисдэг тэрэгнээс нэг том ялгаатай байдал нь эрчлэн эргэх дээд сэнс буюу ротор нь хөдөлгүүртэй холбогдоогүй юм.

Автожир нь нисдэг тэрэгний адил дээшээ хөөрч чадахгүй, гэхдээ дээд сэнсийг урьдчилан эрчлэн эргүүлэх системд холбогдсон нөхцөлд онгоцыг бодвол хамаагүй бага 10-50м-ийн зайд хөөрч чаддаг юм. Автожирууд нь хүчтэй салхитай үед нэг цэгт нисдэг тэрэг шиг тогтдог ба газарт буух зай бол өөрийн биеийн уртнаас хэтрэхгүй зайнд газарддаг юм.

Автожир агаарын хөлгийн нислэгийн аюулгүйн байдал нь зарим нэг талаараа нисдэг тэрэг болон онгоцнуудаас давуу талтай байдаг. Онгоц хурд алдвал штопорт орж унадаг бол автожир нь хөдөлгүүр унтарсан үед унахгүй зүгээр л шүхэрлэж буух юм. Энэ үед автожир нь хэзээд удирдлаганд захирагдах ба нисэгч нь шаарлагатай үед халин нисэж байгаад огт мэдэхгүй танихгүй газар алгын чинээ газарт бууж болно.

     Төрөл бүрийн ажлын чиг үүргээс хамаааран автожир дээр тусгай зориулалттай камер тавьж хэрэглэдэг. Жишээ нь: Хурдны зам дээр тээврийн хэрэгсэлэлийн хурд хянах, дулааны мэдрэгчтэй тусгай зориулалтын камераар нуранги доор тодорхой түвшинд байгаа хүний бие, цогцос илрүүлэх, авсан дүрс бичлэгээс тодруулга хийж мэдээлэл авах гэх мэт.

BRP ROTAX

Австрийн BRP-Powetain GmbH нь хөнгөн онгоцны дотоод шаталтын хөдөлгүүр үйлдвэрлэлийн манлайлагч бөгөөд түүний бренд Зотакс хөдөлгүүрийг дэлхийн нийт хөнгөн онгоцны 90% хэрэглэдэг. ROTAX -мэргэжлийн нисэгчдийн сонголт.

Таны шатахуун – АИ 95. НИСЭХЭД ХЯЛБАР БОЛЛОО!

ҮЙЛДВЭРЛЭЛ

Auto-Gyro GmbH нь дэлхийн тэргүүний автожир үйлдвэрлэгч юм. Тэр нь 1999 онд Герман улсад автожирын үйлдвэрлэл худалдаа эрхлэхээр байгуулагдсан. Үйлвэрт 100 гаруй мэргэжлийн өндөр түвшний ажилчид өдөр бүр чанарын хамгийн дээд үзүүлэлттэй онгоц үйлдвэрлэн гаргаж байна.