“X-TEAM” ХХК нь 2006 оны 4-р сарын 17-ны өдөр аялал жуулчлал, бараа тоног төхөөрөмжийн худалдаа, зуучлал, агаарын болон усан спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан .

БАЙГУУЛЛАГЫН ЗОРИЛГО

Манай байгууллагын гол зорилго нь, хэт хөнгөн онгоц тэр дундаа дельталёт болон автожирыг хөгжүүлж, нислэг, нислэг сургалтын аюулгүй байдал, мэргэжлийн чадавхийг олон улсын түвшинд гарган ажиллах. Адал явдалт аялал жуулчлал тэр дундаа хэт хөнгөн онгоцны үйлчилгээний тур оператортой болж манай орны онгон байгалийг агаараас харах боломж нөхцөлөөр хангаж ажиллана.