Сургалт
logo

Дельталётын сургалт

Тус төв нь дельталётын сонирхогч нисэгчийн сургалтыг зохион байгуулж улмаар дельталётын багш нисэгчийн түвшинд бэлтгэх арга хэмжээ авч ажиллаж байна. Дельталётын нисэгчийн сургалт нь онол, газрын бэлтгэл, нислэгийн дадлага гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэнэ. 

15

Онолын сургалт нь нислэгийн дадлага нислэгтэй хамтран явагддаг ба хүн нэг бүртэй тулж ажилдгаараа онцлог юм. Бид улирал харгалзахгүйгээр таны таалалд нийцүүлэн амралт болон баярын өдөр гэлгүй нислэгийг өдөр болгон өглөө оройн цаг агаарын маш тогтуун үед зохион байгуулж байгаа. Сургалтыг хоёр хүний суудалтай дельталётоор багш зааварлагчийн чанх хараа хяналтан доор явагдана. Сургалтын тодорхой түвшинг дүүргэсний дараа Та урд суудалд сууж нисэх ба улмаар бие дааж нислэг үйлдэх юм. Бид таныг сургалт дуусгаж нисэгч болсон хойно ч гэсэн зааварлаж байх ба дельталёт худалдан авахад зуучилж туслах болно.
 
 

Манай “НИСЛЭГ” төв нь өөрийн гэсэн 850 м урт хөөрч буух зурвастай, хэт хөнгөн онгоц хадгалах болон  засвар үйлчилгээ хийх ангартай бөгөөд онолын сургалт явуулах иж бүрэн сургалтын танхимтай. Мөн таны ая тухыг бүрэн хангасан амралтын гэр ба байшинтай, 40-50 хүн хүлээж авах чадалтай ресторантай, хүүхдийн иж бүрэн тоглоомын талбайтай юм.

Сургалт:  

181. Онолын бэлтгэл:

  • Дельталётын аэродинамик.
  • Дельталётын онцлог ба давуу талууд.
  • Бүтэц зохион байгуулалт.
  • Удирдлагын онцлог ба тогтвортой байдал.
  • Цаг уур/ерөнхий ойлголт/.
  • Онцгой байдалд орсон тохиолдолд нисэгчийн хийх зүйл.
  • Нислэгийн дараах яриа.

 

2. Газрын бэлтгэл:

  • Дельталётыг задлах/угсрах, цэвэрлэх, арчлах/
  • Нислэгийн өмнөх үзлэг.
  • Нислэгэнд бэлтгэх.
  • Нислэгийн даалгаврыг төлөвлөх.oruulah
  • Хөдөлгүүр асаах.
  • Газраар жолоодох.

 

3. Нислэгийн дадлага-сургалт /12-15 цаг/

  • Танилцах нислэг.
  • Багшийн хяналтан доор өндөрт нисэж байх үедээ жолоодох.
  • Баруун зүүн эргэлтүүд, могойчлох, өөртөө бүрэн итгэлтэй байдлаар зөв хийж буй хазаалттай эргэлтүүд.
  • Хөөрөх ба буух дадлага.
  • Дельталётын нислэгийн аюултай байдал.
  • Мотор унтрааж газардах.
  • Бүрэн бие дааж нислэг гүйцэтгэх.  

 

   Сургалтын хугацаа бол таны нислэгт ирэх боломжоос хамаарна. Бид өдөр болгон нислэг үйлдэж байна. Сургалт дунджаар бол 2-3 сар явагдах ба  түргэвчилсэн сургалт бол  3 долоо хоног байна. Сурагчид буудалд үнэгүй байрлана.

 

Бүртгэл өдөр бүр явагдаж байна. Сургалтын үнэ: 1 цагийн ... төгрөг. Доод тал нь 12 цаг нисэж төлбөрийг цаг тутамд хийнэ. 

Үүнд:

  • Даатгал
  • Дельталётын түрээс
  • Нислэгийн хувцас-Комбинезон
  • Радио холбоо
  • Зааварлагчийн ажлын хөлс
  • Нислэг бүртгэлийн дэвтэр
  • Нисэгчийн гэрчилгээ авхад зуучлах

 

Манайхаас дельталёт авсан тохиолдолд сургалтын нэг цаг ... төгрөг.

 

Валютын ханш

Цаг агаар

 

Манай сайтын зочид

105893
ӨнөөдөрӨнөөдөр43
ӨчигдөрӨчигдөр62
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт30
Энэ сардЭнэ сард1649
НийтНийт105893