Нислэгийн аялал
logo

Та дельталётоор нисэхийн тулд:

  • Та өөрийн чөлөөт цагтаа тохируулан Чөлөөт Нислэгийн Урилгыг  захиалах
  • Манай оффис дээр ирж дугтуйтай Чөлөөт Нислэгийн Урилгыг хүлээж авахдаа  “Нислэг” төв дээр хэрхэн яаж очих болон нислэгийн талаар товч тайлбар авна
  • Чөлөөт нислэгийн урилга дээр байгаа утсаар нислэгт бүртгүүлнэ
  • Ирээд л ниснэ.

Хэрэв та дельталётоор нисэхийг хүсвэл Чөлөөт Нислэгийн Урилгыг захиалах хэрэгтэй. Энэхүү нисэх эрхтэй дугтуй нь ойрын болон дотны найз нөхөддөө барих хамгийн гайхамшигтай бэлэг байх болно.

Тэнгэрт халин нисэж буй шувууд юуг мэдэрдэг вэ? Хурд, салхи мөн хязгааргүй эрх чөлөө юм болов уу? Тэгвэл дельталётор аялах нь уул толгод, тал дээгүүр шувуудтай мөр зэрэгцэн халин нисэж, үүлсийг гүйцэн түрүүлж, нар өөд тэмүүлэж өдөр тутмын саарал өдрүүдээс салж байгаа мэт...Өнөөдөр хүмүүсийг нислэгээр нэг их гайхшруулахгүй нь мэдээж, яагаад гэвэл онгоцоор нисэх нь өдөр тутмын хэрэглээ болж, ажил төрлөө хурдан шуурхай амжуулах тохилог тээврийн нэг хэлбэр юм. Тэгвэл дельталётоор нисэх нь арай өөр мэдрэмж төрүүлдэг. Дельталётоор нисэх нь газар дээгүүр чөлөөтэй халин нисэж өөрийн хүсэл тэмүүлэлд хязгаар үгүйг ойлгон эрх чөлөөг жинхэнэ утгаараа мэдэрнэ.

 5

...Нислэг үйлдэх бааз дээр ирээд өөрийн гэсэн илүү ачаануудаа клубд үлдээж нислэгийн өмнөх зааварчилгаа аваад шаардлагатай баримтыг бөглөнө. Гараад зогсоол ороод гурвалжин далавчтай хэврэг мэт харагдах нисдэг төхөөрөмж таныг угтана. Багш нисэгчийн тусламжтайгаар зорчигчийн суудалдаа сууж хамгаалалтын даруулга бэхлэн холбооны хэрэгсэл бүхий хамгаалалтын дуулга малгай өмсөнө.

Мотор асаах зөвшөөрөл аваад дельталёт маань хөгжилтэй нь аргагүй өвс бутны товгор дээгүүр дэвхрэн гарааны цэг рүү жолоо мушгина.  Гарааны цэг дээр ирээд хөөрхөд бэлэн болсноо зарлан хөдөлгүүрийн хүчийг дээд цэгтээ хүргэнэ. Дельталёт маань хурд авч улам хурдалсаар бид хөөрнө! Шаардлагатай хурдаа авсан учраас бид алгуурхан өндөр авч эхлэнэ. Нисэгч маань алсуур эргэлт үйлдэж таны хараанд шинэ ертөнц нээгдэнэ.  Задгай бүхээгний гайхамшиг нь та өөрийн биеийн бүх эд эсээрээ агаарыг мэдрэхэд оршино. Үзэж харах боломж нь хязгаар үгүй. Агаарын урсгалыг гараа алдлан мэдрээд үз, удаан тогтохын аргагүй, хүчтэй урсгал юм.

Хаашаа нисэх вэ? Голыг дагаж уруудан бургасын оройг шүргэж нисэх үү? Эсвэл өндөрт гарч дээрээс бүргэд мэт ширтэх үү? Холын нислэг үйлдэх үү? Энэ мэт үргэлжилсээр байх болно...

Нислэг бүр өөрийн гэсэн сонирхол татсан байдалтай байдаг. Та туршаад үз, тэгээд найз нөхөддөө яриарай

Дельталётоор хэн нисэж болохгүй вэ?

  • 14 нас хүрч эцэг эхийн зөвшөөрөл аваагүй хүүхэд.
  • Тархи болон зүрх судасны өвчтэй хүмүүс.
  • Жирэмсэн эхчүүд.
  • 120 кг-аас дээш жинтэй бол.

Нислэг  ямар үнэтэй вэ?

  • 1.10-12 минутын нислэг нь  ... төгрөг
  • 2.25-30 минутын нислэг нь  ... төгрөг
  • 3.50-60 минутын нислэг нь  ... төгрөг

Үүнд: 

  • Даатгал
  • Шатхуун
  • Нисэгчийн хөлс
  • Техник хэрэгслэлийн элэгдэл
  • Бусад үйлчилгээ...

Дельталётын тухай товч мэдээлэл.

Бидний нисэж буй дельталёт нь Орос улсад үйлдвэрлэсэн хоёр хүний сүүдалтай “ФОРСАЖ” нэртэй загвар юм.

Техникийн товч үзүүлэлт:

1. Ашигтай ачаалал /хоёр хүн, шатхуун, ачаа/: 280 кг

2. Нислэгийн дээд хурд: 125 км/ц

3. Ашигтай хурд: 85-100 км/ц

4. Чиг шулуун нисэх хамгийн бага хурд: 55 км/ц

5. Өндөр авалтын хурд: 3 м/с

6. Хөөрөх зай: 250м

7. Газардах зай: 150м

Ямар хугацаагаар нисэх вэ?

Удаан нисэж л та ихийг үзэж мэдрэх болно шүү дээ. Мэдээж удаан нислэг гэдэг нь Улаанбаатар –Бэрлиний чиглэлд далайн түвшнээс 10000 метрийн өндөрт нисэхийг хэлэх байх л даа. Тэгвэл нам өндөр нислэг үйлдэж ихийг харж үзэх нислэгийг зөвхөн ерөнхий зориулалтын онгоцууд хийж чаддагаараа онцлог юм.  Дөнгөж хөөрөөд л бууж байгаа мэт санагдав ч үнэндээ нэг цаг нислэг үйлдсэн байх жишээтэй. Үүнийг тайлбарлах аргагүй юм. Хүний хүсэл сонирхол нь цаг хугаацааг гүйцдэггүй гэдэг... Хэрэв боломж бололцоо байвал удаан нисэхийг зөвлөж байна.

10

 Хаана хэдийд нисэх вэ?

Бид өдрийн цагаар Төв аймгийн Эрдэнэ сумын Баян давааны ард Цонжин Болдог хэмээх түүхт газар бүтэн жилийн турш  нислэг үйлдэж байна. Нислэг нь ихэнхдээ өглөө оройны цаг агаарын тогтуун буюу бага зэргийн зөөлөн салхитай үед явагдана.  Хавар цагийн байгаль сэргэж байгаа үзэгдэл, зун цагийн ногоон байгалийн үзэмж, намрын алтан өнгө, өвлийн нүд гялбам цасны өнгө...энэ бүгдийг харж болно.

             Биедээ юу авч ирэх вэ?

Чөлөөт нислэгийн урилга. Энэ нь таны агаарт гарах түлхүүр юм шүү. Спорт маягаар чөлөөтэй хувцасласан байх. Хэрэв та өвлийн улиралд нисэх гэж байгаа бол дулаан хувцастай байх шаардлагатай. Дээр нь манай байгуулагаас нэмж тусгай зориулалтын өвлийн дулаан хувцас /комбенизон/ олгоно.  

Нислэгийн өмнө согтууруулах ундаа хэрэглэхийг хатуу хориглоно. Нисэж ирээд тэмдэглэх нь арай дээр болов уу!

Дүрс бичлэгийн болон фото зургаар нислэгийн сайхан агшин бүрийг алдалгүй дарж дараа нь найз нөхөд болон өөрийн мэдээллийн хуудсууд дээр тавьж бахархаж болно.

            Аюулгүй байдал.

Бид мэргэжлийн хандлага гарган үйлчилгээ үзүүлж байна. Манай нисэх бүрэлдэхүүн нь олон жилийн дадлага туршлагатай доод тал нь мянга гаруй нислэгийн цагтай мэргэжлийн нисэгч нар юм. Дельталёт нь сүүлийн жилүүдэд аюулгүйн байдлаараа өндөр зэрэгт хүрсэн хэт хөнгөн агаарын хөлөг юм.

Байгалийн сайхныг агаараас тольдон харж, цэвэр агаарыг цээж дүүрэн амьсгалж, эрүүл орчинд аюулгүй ая тухтай, сонирхолтой амрах хүмүүсийн амралт зугаалгын  нэг хэлбэр болж чаджээ. Манай техник хэрэгсэлүүд нь цагийн болон бусад төрлийн техникийн үйлчилгээнд байнга хамрагдаж, байнгын бэлэн байдалд байдаг.

Чөлөөт Нислэгийн урилга нь захиалснаас хойш 3 сарын баталгаатай юм.

Сэтгэгдэлүүд  

 
zochin
0 #3 zochin 2013-02-07 09:32
ghfghdfghdfghgd fghgfh
Quote
 
 
zochin
+1 #2 zochin 2013-02-07 09:31
uneheer gaihamshigtai
Quote
 
 
alex
+2 #1 alex 2013-01-29 13:48
OOooo nice!
Quote
 

Сэтгэгдэл нэмэх

Валютын ханш

Цаг агаар

 

Манай сайтын зочид

109791
ӨнөөдөрӨнөөдөр17
ӨчигдөрӨчигдөр82
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт385
Энэ сардЭнэ сард1444
НийтНийт109791