Сургалт
logo

Автожирын сургалт

Тус байгууллага нь автожирын сургалтыг зохион байгуулах ба хэрэв та хүсвэл автожирыг худалдан авхад зуучилж болно.

 

Манай төв нь: 

-          Автожиртэй танилцах нислэг

-          Анхан шатны сургалт

-          Автожирын нисэгч болон автожирын багш нисэгчийн сургалт

-          Автожирын худалдаа

-          Автожирын түрээс

-          Техникийн засвар, үйлчилгээ

-          Автожир худалдан авагч бүрд анхан шатны хөнгөлөлтэй сургалт

-          Автожирын спортын нисэгчийн зэрэглэлийн үнэмлэх олгоход зуучлах

 

 

Сургалт нь:

-          Онол ба газрын бэлтгэл /50 цаг/

-          Дадлага нислэгийн сургалт /30 цаг/

 

Онолын сургалт нь нислэгийн дадлага нислэгтэй хамтран явагддаг ба хүн нэг бүртэй тулж ажилдгаараа онцлог юм. Бид улирал харгалзахгүйгээр таны таалалд нийцүүлэн амралт болон баярын өдөр гэлтгүй нислэгийг өдөр болгон зохион байгуулж байгаа. Сургалтыг хоёр хүний суудалтай автожирээр багш нисэгчийн чанх хараа хяналтан доор явагдана. Сургалтын тодорхой түвшинг дүүргэсний дараа Та урд суудалд сууж нисэх ба улмаар бие дааж нислэг үйлдэх юм.

Манай “НИСЛЭГ” төв нь өөрийн гэсэн 850 м урт хөөрч буух зурвастай, хэт хөнгөн онгоц хадгалах болон  засвар үйлчилгээ хийх ангартай бөгөөд онолын сургалт явуулах иж бүрэн сургалтын танхимтай юм. Мөн таны ая тухыг бүрэн хангасан амралтын гэр ба байшинтай, 40-50 хүн хүлээж авах чадалтай ресторантай, хүүхдийн иж бүрэн тоглоомын талбатай юм.

Сургалт: 

071

1. Онолын бэлтгэл:

  • Автожирын аэродинамик.
  • Автожирын онцлого ба давуу талууд.
  • Бүтэц зохион байгуулалт.
  • Удирдлагын онцлого ба тогтвортой байдал.
  • Цаг уур/ерөнхий ойлголт/.
  • Онцгой байдалд орсон тохиолдолд нисэгчийн хийх зүйл.
  • Хүний боломж, хязгаар.
  • Нислэгийн дараах яриа.

2. Газрын бэлтгэл:

  • Автожирыг арчлах.
  • Нислэгийн өмнөх үзлэг.
  • Нислэгэнд бэлтгэх.
  • Нислэгийн даалгаврыг төлөвлөх.
  • Хөдөлгүүр асаах.
  • Газраар жолоодох.

3. Нислэгийн дадлага-сургалт /12-15 цаг/

Нислэгийн дадлага сургалтыг Герман улсад үйлдвэрлэгдэж гэрчилгээжсэн МТО спорт автожирээр явуулах ба энэ автожир нь дэлхийгээр хамгийн их тархсан хамгийн аюулгүй нисдэг төхөөрөмж юм.

  • Танилцах нислэг.
  • Багшийн хяналтан доор өндөрт нисэж байх үедээ жолоодох.
  • Баруун зүүн эргэлтүүд, могойчлох, өөртөө бүрэн этгэлтэй байдлаар зөв хийж бүй хазаалттай эргэлтүүд.
  • Шүхэрлэх, агаарт тогтох.
  • Хөөрөх ба буух дадлага.
  • Ослын үед талбай сонгох ба газардах.
  • Мотор унтрааж газардах.
  • Бие дааж нислэг гүйцэтгэх.
  • Маршрутын дагуу нислэг гүйцэтгэх.

Сургалтын хугацаа бол таны нислэгт ирэх боломжоос хамаарна. Бид өдөр болгон ниснэ. Сургалт дунджаар бол 2-3 сар харин түргэвчилсэн сургалт бол  3 долоо хоног байна. Сурагчид буудалд үнэгүй байрлана.

Бүртгэл өдөр болгон явагдаж байна.

 

Сургалтын үнэ:

1 цагийн ... төгрөг.

Доод тал нь 25 цаг нисэж төлбөрийг цаг тутамд хийнэ.

Төлбөрт:

  • Даатгал
  • Автожирын түрээс
  • Нислэгийн хувцас-комбинезон
  • Радио холбоо
  • Зааварлагчийн ажлын хөлс
  • Нислэг бүртгэлийн дэвтэр
  • Нисэгчийн гэрчилгээ авхад зуучлах

Манайхаас автожир авсан тохиолдолд сургалтын нэг цаг ... төгрөг.

 

Эрүүл мэнд.Та автомашин жолоодох зэрэглэл бүхий эрүүл мэндийн байдалтай байх ёстой.

Нисгэгчийн сургалт.  Хэрэв та өөр нэг төрлийн нисэх онгоц жолоодох эрхтэй /SPL,PPL,CPL-тэй хамгийн багаар 50цагийн агаарын хөлгийн даргын нислэг үйлдсэн байвал/  бол таны сургалтын хугацаа 2-10 цаг байна.

Гэрчилгээжилт. Сургалт нислэгээ амжилттай дүүргээд шалгалтын хувь 75%-иас дээш оноо авсан тохиолдолд бид таныг Америк улсын автожирын спорт нисэгч гэсэн гэрчилгээнд зуучилж өгнө. Гэрчилгээ нь 5 жилийн баталгаатай ба та хамгийн сүүлийн 12 сард 5 цагийн нислэг үлдсэн тохиолдолд дахин сунгагдах болно.

Багш нисэгчийн сургалт. Багш нисэгчийн сургалт нь онол 5 цаг, нислэг 6-20 цаг байх ба тухайн нисэгч нь сургалтанд хамрагдахаас өмнө хамгийн багаар 200 цагийн бие дааж нислэг үйлдсэн байх шаардлагатай. 

Валютын ханш

Цаг агаар

 

Манай сайтын зочид

105893
ӨнөөдөрӨнөөдөр43
ӨчигдөрӨчигдөр62
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт30
Энэ сардЭнэ сард1649
НийтНийт105893