Нислэгийн аялал
logo

Та автожироор нисэхийн тулд:

  • Та өөрийн чөлөөт цагтаа тохируулан Чөлөөт Нислэгийн Урилгыг  захиалах
  • Манай оффис дээр ирж дугтуйтай Чөлөөт Нислэгийн Урилгыг хүлээж авахдаа  “Нислэг” төв дээр хэрхэн яаж очих болон нислэгийн талаар товч тайлбар авна
  • Чөлөөт нислэгийн урилга дээр байгаа утсаар нислэгт бүртгүүлнэ
  • Ирээд л ниснэ.

Энэ хүү нисэх эрхтэй дугтуй нь ойрын болон дотны найз нөхдөд барих гамгийн гайхамшигтай бэлэг гэдгийг Та өөрөө ойлгох болно.

...Нислэг үйлдэх бааз дээр ирээд өөрийн гэсэн илүү ачаануудаа клубд үлдээж нислэгийн өмнөх зааварчилга аваад шаардлагатай баримтыг бөглөнө. Гараад зогсоол орно, тод шаргал өнгөтэй нисдэг төхөөрөмж нь таныг угтана. Багш зааварлагчийн тусламжтайгаар зорчигчийн суудалдаа сууж хамгаалтын даруулга бэхлэн холбооны хэрэгсэл бүхий хамгаалалтын дуулга малгай өмсөнө. Мотор асаах зөвшөөрөл аваад автожир мань хөгжилтэй аргагүй өвс бутны товгор дээгүүр дэвхрэн гарааны цэг рүү жолоо мушгина.  Дээд сэнс урдчилан эрчлэн эргүүлэх системд холбогдон, чихэвчний битүүмжлэлийг агаар алгадан эрчлэн эргэх чимээ нэвтрэн орж ирнэ. Удахгүй бид хөөрнө! Шаардлагатай эрчээ авсан учраас урдчилан эргүүлэх системийг салгаж  хөдөлгүүрийн хүчийг дээд цэгтээ хүргэнэ. Богинхон зайнд хөөрч та агаарт гарна. Нисэгч мань алсуур эргэлт үйлдэж таны хараанд шинэ ертөнц нээгдэнэ. Задгай бүхээгний гайхамшиг нь та өөрийн биеийн бүх эд эсээрээ агаарыг мэдрэхэд оршино. Үзэж харах боломж нь хязгаар үгүй. Агаарын урсгалыг гараа алдлан мэдрээд үз, удаан тогтохын аргагүй, хүчтэй урсгал юм. Хаашаа нисэх вэ? Голыг дагаж уруудан бургасын оройг шүргэж нисэх уу? Эсвэл өндөрт гарч дээрээс бүргэд мэт ширтэх үү? Холын нислэг үйлдэх үү? Энэ мэт үргэлжилсээр байх болно...

Нислэг бүр өөрийн гэсэн сонирхол татсан байдалтай байдаг. Та туршаад үз, тэгээд найз нөхөдтөө яриарай

 

Автожирэр хэн нисэж болохгүй вэ?

  • 14 нас хүрч эцэг эхийн зөвшөөрөл аваагүй хүүхэд.
  • Тархи болон зүрх судасны өвчтэй хүмүүс.
  • Жирэмсэн эгчүүд.
  • 120 кг-аас дээш жинтэй бол.

Нислэг  ямар үнтэй вэ?

1. 10-12 минутын нислэг нь  ... төгрөг

2. 25-30 минутын нислэг нь  ... төгрөг

3. 55-60 минутын нислэг нь  ... төгрөг

Үүнд: 

  • Даатгал
  • Шатхуун
  • Нисэгчийн хөлс
  • Техник хэрэгслэлийн элэгдэл
  • Бусад үйлчилгээ...

Автожирын тухай товч мэдээлэл.

Бидний нисэж буй автожир нь Герман улсад үйлдвэрлэсэн дэлхийд хамгийн их тархсан хамгийн найдвартай хоёр хүний сүүдалтай МТО спорт гэсэн загвар юм.

Техникийн товч үзүүлэлт:

1.Ашигтай ачаалал /хоёр хүн, шатхуун, ачаа/: 257 кг

2.Нислэгийн дээд хурд: 180 км/ц

3.Ашигтай хурд: 150 км/ц

4.Чиг шулуун нисэх хамгийн бага хурд: 35 км/ц

5.Өндөр авалтын хурд: 5 м/с

6.Хөөрөх зай: 150м

7.Газардах зай: 15м

Ямар хугацаагаар нисэх вэ?

Удаан нисэж л та ихийг үзэж мэдрэх болно шүү дээ. Мэдээж удаан нислэг гэдэг нь Улаа-баатар –Бэрлиний чиглэлд далайн төвшниөөс 10000 метрийн өндөрт нисэхийг хэлэх байх л да. Тэгвэл нам өндөр нислэг үйлдэж ихийг харж үзэх нислэгийг зөвхөн ёрөнхий зориулалтын онгоцууд хийж чаддагаара онцлого юм.  Дөнгөж хөөрөөд л бууж байга мэт санагдав ч үнэндээ нэг цаг нислэг үйлдсэн байх жишээтэй. Үүнийг тайлбарлах аргагүй юм. Хүний хүсэл сонирхол нь цаг хугаацааг гүйцэтгүй гэдэг... Хэрэв боломж бололцоо байвал удаан нисэхийг зөвлөж байна.

Хаана хэдийд нисэх вэ?

Бид өдрийн цагаар Төв аймгийн Эрдэнэ сумын Баян давааны ард Цонжин Болдог хэмээх түүхт газар бүтэн жилийн турш  нислэг үйлдэж байна. Хавар цагийн байгал сэргэж байгаа үзэгдэл, зун цагийн ногоон байгалийн үзэмж, намрын алтан өнгө, өвлийн нүд гялбам цасны өнгө...энэ бүгдийг харж болно.

Биедээ юу авч ирэх вэ?

Чөлөөт нислэгийн урилга. Энэ нь таны агаарт гарах түлхүүр юм шүү. Спорт маягаар чөлөөтэй хувцасласан байх. Хэрэв та өвлийн улиралд нисэх гэж байгаа бол дулаан хувцастай байх шаардлагатай. Дээр нь манай байгуулгаас нэмж тусгай зориултын өвлийн дулаан хувцас /комбенизон/ олгоно.  Нислэгийн өмнө согтууруулах ундаа хэрэглэхийг хатуу хориглоно. Нисэж ирээд тэмдэглэх нь арай дээр болов уу! Дүрс бичлэгийн болон фото зургаар нислэгийн сайхан агшин бүрийг алдалгүй дарж дараа нь найз нөхөд болон өөрийн мэдээлийн хуудсууд дээр тавьж бахархаж болно.

Аюулгүй байдал.

Бид мэргэжлийн хандлага гарган үйлчилгээ үзүүлж байна. Манай нисэх бүрэлдэхүүн нь олон жилийн дадлага туршлагтай доод тал нь мянга гаруй нислэгийн цагтай мэргэжлийн нисэгч нар юм. Автожир нь сүүлийн жилүүдэд аюулгүйн байдлаараа өндөр зэрэгт хүрсэн хэт хөнгөн агаарын хөлөг юм.

 

Байгалын сайхныг агаараас тольдон харж, цэвэр агаарыг цээж дүүрэн амьсгалж, эрүүл орчинд аюулгүй ая түхтай, сонирхолтой амрах хүмүүсийн амралт зугаалгын  нэг хэлбэр болж чаджээ. Манай техник хэрэгсэлүүд нь цагийн болон бусад төрлийн техникийн үйлчилгээнд байнга хамрагдаж, байнгын бэлэн байдалд байдаг.

 

Чөлөөт Нислэгийн тасалбар нь захиалснаас хойш 3 сарын баталгаатай юм.


 

Валютын ханш

Цаг агаар

 

Манай сайтын зочид

111699
ӨнөөдөрӨнөөдөр50
ӨчигдөрӨчигдөр45
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт340
Энэ сардЭнэ сард1227
НийтНийт111699