Дүрэм журам
logo

Чанар-115

БАТЛАВ: “Х-ТЕАМ” ХХК-ийн

захирал

                           А. Александр

ЗӨВШӨӨРӨВ: ИНЕГ-ын..........................

.....................................................................

.....................................................................

 

 

Дельталёт буюу хэт хөнгөн агаарын

хөлгөөр сонирхогчийн нислэгийн үйл

ажиллагаа явуулах зааврын хавсралт № 2

 

 

му-ын гавьят нисэгч т.сугарын нэрэмжит

хэт хөнгөн онгоцны хөгжлийн “нислэг” төв

 

  1. 1.“Х-ТЕАМ” ХХК нь ИНД-115.25-д нийцсэн чанар баталгаажуулалтын дотоод системтэй байна.

 


     Дельталётын нислэг төлөвлөх, гүйцэтгэх, хянах, шалгах, баталгаажуулах ажлыг “Х-ТЕАМ” ХХК-ийн удирдах албан тушаалтан дангаар гүйцэтгэнэ.

 

     Удирдах албан тушаалтан нь нислэг төлөвлөх, гүйцэтгэх, хянах, шалгах, баталгаажуулах үйл ажиллагаа явуулахдаа холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд хориглсоноос бусад үйлдэл хийх, үйл ажиллагаа явуулах эрхтэй.

     Удирдах албан тушаалтан нь ажлын ачаалал, зохион байгуулатын шаардлагаар нислэгийн үйл ажиллагаанд оролцох бусад албан тушаалтныг дээрхи байдлаар томилно. Энэ томилгоо нь ИНЕГ-ын эрх бүхий албан тушаалтнаар зөвшөөрөгдсөн байна.

 

  1. 2.Чанар баталгаажуулалтын дотоод системд дараахь журмуудыг мөрдлөг болгоно.

 

1/ Аюулгүй ажиллагааны бодлого

              

               “Х-ТЕАМ” ХХК нь нислэгийн үйл ажиллагаандаа хамгийн өндөр зэрэглтэй аюулгүй ажиллагааны стандарт мөрдөх бодлоготой ажиллана. Нислэгийн үйл ажиллагаанд 1-ээс дээш хүн оролцох тохиолдолд бүх оролцогчид үйл ажиллагаа, техникийн байдалтай холбоотой нэгдсэн мэдээлэлтэй байна. Зөрүү гарсан үед бүх оролцогчдод үнэ, зөвөөр мэдээлнэ.            

 

              “Х-ТЕАМ” ХХК нь нислэгийн үйл ажиллагаа, техникийн байдалтай холбоотой дутагдал илрүүлсэн буюу нуун дарагдуулсан хүнд хариуцлага хүлээлгэхгүй бөгөөд үйл ажиллагаа, мэдээлэл ил тод байх зарчим баримтлана.

 

               “Х-ТЕАМ” ХХК нь дельталётын нислэгийн үйл ажиллагаа аюулгүй байх, сонирхогчид болон харилцагчдын эерэг сэтгэгдлийн төлөө байна.

 

               “Х-ТЕАМ” ХХК нь аюулгүй ажиллагааны бодлогыг хэрэгжүүлэх үүднээс дараахь зарчмуудыг баримтална:

 

  • Нислэгийн үйл ажиллагаа аюулгүй байх, үйл ажиллаганд оролцогчдод аюулгүй байдлыг байнга хангаж ажиллана. Үүний тулд нислэгийн үйл ажиллагаанд оролцогчид үнэнч шудрага байж, бүхий л мэдээлээ нэгтгэн ажиллана;
  • Аюулгүй байдлыг хангахад зарцуулах зардал хангалттай байх, зардлаас шалтгаалан аюулгүй ажиллагааны стандартыг буруулахгүй байна;
  • Үйл ажиллагаа, техникийн дутагдал илрүүлсэн хүнийг урамшуулах;
  • Нөхцөл байдлын тухай тэдээлэл хүргэх, солилцоход хариуцлагын үр дагавар үүсгэхгүй байх;
  • Нислэгийн үйл ажиллагаа, техникийн үйлчилгээнд оролцогч бүр аюлгүй байдлыг хангах үүрэгтэй;
  • Бүх үйлдэл, үйл ажиллагаа аливаа хууль, дүрэмд харшлахгүй байна;
  • Нислэгийн үйл ажиллагаа, техникийн үйлчилгээнд оролцогч бүр хянан шалгах ажилтантай хамтран ажиллана. Дутагдалаа нуун дарагдуулах нь хариуцлагын үр дагавар үүсгэнэ;
  • Нислэгийн үйл ажиллагаа, техник үйлчилгээ гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр бүрэн хангагдсан байх;
  • Нислэгийн үйл ажиллагаа, техник үйлчилгээг зохих нөхцөлд нь тохирох ажилтнаар гүйцэтгүүлэх;
  • Сонирхогч, харилцагчдын сэтгэл ханамж;
  • Нислэгт бэлэн байх;

 

2/ Чанарын үзүүлэлтүүдийг бататгах

 

              “Х-ТЕАМ” ХХК нь системийн дотор гарч буй дутагдлыг илрүүлэх, тэдгээрийн бодит шалтгааныг тодорхойлох, аливаа мэдээлэл, осол гэмтэл болон дутагдлын тухай илтгэлийг энэ журмын дагуу гүйцэтгэнэ.

 

               Дутагдал илрүүлэх, бодит шалтгааныг тодохойлох зорилгоор үйл ажиллагаа, техникийн байдалд үзлэг явуулах бөгөөд түүнийг “Х-ТЕАМ” ХХК-ийн удирдах албан тушаалтан томилсон, ИНЕГ-ын эрх бүхий албан тушаалтан зөвшөөрснөөр аудитор нь дараахь илгэлийг клубын удирдах албан тушаалтанд тавина:

 

  • Үйл явдлын илтгэл;
  • Саатлын илтгэл;
  • Техник үйлчилгээний алдааны тухай илтгэл;
  • Эвдэрэл гэмтлийн илтгэл;
  • Согог, гологдлын тухай илтгэл (дефект);
  • Аюулгүй байдлын холбогдолтой болон бусад илтгэл;

 

               Ирүүлсэн илтгэлийн дагуу, энэ үүргийг удирдах албан тушаалтан гардан гүйцэтгэх бол дээрхи төрлийн тэмдэглэл үйлдэж шалгах-шинжилгээг эхлүүлнэ. Шалгах шинжилгээг гүйцэтгэж үр дүн, шалтгаан, арилгасан дутагдал болон дутагдал давтагдах байдлаас сэргийлсэн тухай илтгэл, тэмдэглэл дээр хөтлөх бөгөөд хадгална.

 

3/ Дутагдал арилгах

 

     Системийн дотор илэрсэн аливаа дутагдлыг тодорхойлоход дараахь арга хэмжээнүүдийн аль нэгийг буюу хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хэрэгжүүлнэ:

 

  • Холбогдолтой бүх бичиг баримтыг судлах;
  • Техникийн тэмдэглэл, илтгэлүүдийг судлах;
  • Стандарт, дотоод мөн чанарыг судлах;
  • Дутгадалд холбогдол бүхий хүнтэй уулзах мэдээлэл авах;
  • Холбогдох үйлдвэрлэгч, засварлагчаас илтгэл, тэмдэглэл, мэдээлэл авах;

 

     Дутагдлын шалтгаан, түүнийг арилгах болон сэргийлэх арга хэмжээний шалгах-шинжилгээний илтгэл, тэмдэглэлийг “Х-ТЕАМ” ХХК-ийн удирдах албан тушаалтанд хүргүүлэх буюу зохих үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

 

     Дутагдлын шалтганыг бүрэн тогтоомогц “Х-ТЕАМ” ХХК-ийн удирдах албан тушаалтан зохих арга хэмжээг саадгүй хэрэгжүүлнэ.

 

4/ Дутагдлаас урьдчилан сэргийлэх

 

               Дутагдал арилгах арга хэмжээ хэрэгжмэгц түүнийг хянан шалгах буюу батлгаажуулах эрх бүхий ажилтан дахин хянаж шалгах-шинжилгээний илтгэл, тэмдэглэлд бүртгэнэ. Энэ тэмдэглэлийг хадгалан мэдээллийн сан үүсгэж дутагдлын илрэлт, давтамжид дүгнэлт хийнэ.

 

               Нислэгийн үйл ажиллагаа, техникийн үйлчилгээний дагаж мөрдөх, баримтлавал зохих зарчмуудыг чанд хэрэгжүүлж болзошгүй дутагдлыг бүрэн арилгана. Дутагдал илэрч болзошгүй тохиолдолд тухайн үйл ажиллагааг зогсоох бөгөөд аюулгүй ажиллагааны түвшинг бууруулах аливаа байдал, дутагдал илэрч болзошгүй тоноглол хэрэгслийг хэвийн тоноглолоор солих буюу үйл ажиллагаа хэвийн байх нөхцлийг бүрдүүлнэ.

 

               “Х-ТЕАМ” ХХК нь дельталётын нислэгийн үйл ажиллагаа эрхлэх явцад аливаа дутагдлаас урьдчилан сэргийлэх, ахиу түвшний стандартуудыг мөрдөнө. Энэ тохиолдод “Х-ТЕАМ” ХХК-ийн үйл ажиллагааны холбогдох заавар, журамд ИНЕГ-ын эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлөөр нэмэлт өөрчлөлт хийнэ.

 

     “Х-ТЕАМ” ХХК-ийн удирдах буюу эрх олгогдсон албан тушаалтан нь дельталётын нислэгийн үйл ажиллагаа эрхлэхэд мөрдвөл зохих хууль, дүрэм, журам, зааврын хэрэгжилт болон илэрч болзошгүй дутагдлыг арилгасан байдлаар урьдчилсан сэргийлэх арга хэмжээний үр дүнг тодорхойлно.

  

5/ Дотоод хяналт

 

     “Х-ТЕАМ” ХХК нь ИНЕГ-ын эрх бүхий албан тушаалтнаас зөвшөөрөгдсөн, үйл ажиллагааны дотоод хяналтын хөтөлбөртэй байх бөгөөд дараахь чиглэлээр хэрэгжүүлнэ:

 

  • Дельталётын нислэгт тэнцэх чадварын нөхцлийг бүрэн хангах техник үйлчилгээ, засвар гүйцэтгэх;
  • Хэвийн болон онцгой нөхцөл байдалд шаардлагатай тоноглол хэрэгслээр хангах;
  • Нислэгийн үйл ажиллагаа явуулахад аливаа хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, хязгаарлалтыг зөрчихгүй байх;    

 

     Дотоод хяналтыг явуулах, удирдах буюу ИНЕГ-ын эрх бүхий албан тушаалтнаас зөвшөөрөгдсөн аудитор нь хяналтын дараахь үүрэгтэй:

 

  • Техник үйлчилгээ, цагийн хуваарь, төлөвлөлтийн хэрэгжилт;
  • Энгийн засвар, техник үйлчилгээг дельталётын үйлдвэрлэгчээс тогтоосон журмын дагуу буюу түүнд харшлахгүйгээр төлөвлөх;
  • Дельталёт нислэгт бэлэн байх төлөвлөлт хийх;
  • Нислэгийн үйл ажиллагаа, техникийн засвар үйлчилгээ нь холбогдох журам заавар буюу үйлдвэрлэгчээс тогтоосон журмын дагуу гүйцэтгэгдэж буй эсэхт хяналт тавих;
  • Дельталёттой холбогдох хяналт:

 

-       Согог, гологдол (дефект) – д хяналт тавих;

-       Сэлбэгийн хангалт нислэгт тэнцэх чадварт нийцэх эсэх;

-       Дельталётын загварт өөрчлөлт орж байгаа буюу орсон эсэх;

-  Үйлдвэрлэгчээс тогтоосон буюу холбогдох журам, зааврыг баримтлаж буй эсэх;  

 

  • Холбогдох зөвшөөрөл бүхий байгууллагаар дельталётын техникийн засвар үйлчилгээ гүйцэтгүүлэх тохиолдолд хяналтын эрхээ тухайн байгууллагад бүрэн хэрэгжүүлэх;
  • Үйл ажиллагааны заавар болон Чанарын дотоод баталгаажуулалтын журам, тэдгээрийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулах;

     Аудитор нь хяналтын үүргийн хүрээнд дараахь дүгнэлтийг гаргаж зохих арга хэмжээг авна:

  • Шалгах-шинжилгээний үр дүнг бүртгэх, дүгнэх;
  • Үйл ажиллагааны заавар болон Чанарын дотоод баталгаажуулалтын журам, тэдгээрийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулах;
  • Хяналт, шалгалтыг бүртгэх, дүгнэх;
  • Үйл ажиллагааг хойшлуулах;
  • Хууль тогтоомж, дүрэм журмуудад харшлахгүйгэр үйл ажиллагааг турших, жишээ авах;
  • Хууль тогтоомж, дүрэм журмуудад засан бусад;

     Хяналт шалгалтын үр дүнг “Х-ТЕАМ” ХХК-ийн удирдах албан тушаалтанд танилцуулах буюу удирдах албан тушаалтан энэ үүргийг хэрэгжүүлсэн тохиолдолд зохих арга хэмжээг нэн даруй гүйцэтгэнэ.

     Тухайн чиглэл буюу объектэд хийгдсэн сүүлийн хяналт шалгалтаас хойш хэрэгжүүлсэн урьдчилсан сэргийлэх арга хэмжээний үр дүнг дүгэнэсэн байна.    

 

6/ Удирдлага хяналтын журам

 

     “Х-ТЕАМ” ХХК-ийн дотоод хяналтын тогтолцооны оновчтой байдал, үр нөлөөг нэмэгдүүлэх нь зорилго юм.

 

     Дараахь чиглэлээр дотоод хяналтыг явуулах, удирдах буюу ИНЕГ-ын эрх бүхий албан тушаалтнаас зөвшөөрөгдсөн аудитор хяналт тавина:

 

  • Техник үйлчилгээний зохион байгуулалт:

      

-       Техник үйлчилгээ гүйцэтгэхэд шаардлагатай бүх нөөц хүчин зүйлс;

(боловсон хүчин, багаж хэрэгсэл, сэлбэг материал, баримт бичиг)

-       Ажлын ачаалал, хэмжээ;

 

  • Техник үйлчилгээ, хяналт нь зохих байдлаар төлөвлөгдөн гүйцэтгэгдэж буй эсэх:

 

-       Техникийн дутагдал, давтамж;

-       Техник үйлчилгээ, засварын ажлын алдаа;

-       Техник ашиглалт, чанарын байдал;

-       Саатал;

-       Шаардлагатай буюу бусад хяналт;

 

     Чанар баталгаажуулалт, дотоод хяналтын тогтолцооны үр дүнг ахиулах зорилгоор удирдлага, зохион байгуулалтад хийгдэх хяналт шалгалтыг 3 сар тутамд явуулна.

 

     Хяналт шалгалтыг дүгнэж тэмдэглэл, тайлан боловсруулах бөгөөд түүнийг үндэслэн нислэгийн үйл ажиллагаа, техник үйлчилгээг төлөвлөж зохион байгуулна.

 

  1. 3.Чанарын дотоод баталгаажуулалтын журам байгууллагын бүх түвшинд хэрэгжинэ.

 

               “Х-ТЕАМ” ХХК-ийн дотоод хяналтын тогтолцоо буюу чанарын дотоод баталгаажуулалтын журмыг клубын бүх түвшинд, ойлгомжтой, тогтвортой хэрэгжүүлнэ.

 

  1. 4.Дутагдал арилгах

 

                “Х-ТЕАМ” ХХК нь дельталётоор сонирхогчийн нислэг түүнтэй холбогдох үйл ажиллагаа явуулахад үүсэх дутагдлыг холбогдох хууль тогтоомж болон дутагдлын төрлөөс хамааран үйл ажиллагааны заавар болон чанарын дотоод баталгаажуулалтын журамд заасны дагуу арилгана.

 

  1. 5.Чанарын дотоод баталгаажуулалт хариуцсан ажилтан удирдах албан тушаалтантай харилцах

 

               “Х-ТЕАМ” ХХК-ийн үйл ажиллагааны зааварт заасан буюу дотоод хяналтыг хэрэгжүүлэхээр клубын удирдах албан тушаалтнаас томилогдож ИНЕГ-ын эрх бүхий албан тушаалтнаар зөвшөөрөгдсөн аудитор нь аюулгүй ажиллагаанд хамааралтай аливаа асуудлаар удирдах албан тушаалтантай шууд харьцана.

 

“Х-ТЕАМ” ХХК-иас дельталётын нислэгийн үйл ажилагаа явуулахад энэ зааврыг мөрдөх бөгөөд энэ зааварт ИНД-115.26-гийн (а)-д заасан шаардлагуудыг бүрэн тусгагдсан болохыг баталж байна.

 

     Хянасан: “Х-ТЕАМ” ХХК-ийн захирал                                             А. Александр

 

 

     Боловсруулсан: “Х-ТЕАМ” ХХК-ийн

 

Валютын ханш

Цаг агаар

 

Манай сайтын зочид

96510
ӨнөөдөрӨнөөдөр12
ӨчигдөрӨчигдөр63
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт340
Энэ сардЭнэ сард2116
НийтНийт96510