Дүрэм журам
logo

Заавар-115

БАТЛАВ: “Х-ТЕАМ” ХХК-ийн

захирал

                                  А. Александр

ЗӨВШӨӨРӨВ: ИНЕГ-ын..........................

.....................................................................

.....................................................................

 

 

му-Ын гавьят нисэгч т.сугарын нэрэмжит

хэт хөнгөн онгоцны хөгжлийн

‘’НИСЛЭГ-ТӨВ’’

 

дельталёт буюу Хэт хөнгөн агаарын хөлгөөр

сонирхогчийн нислэгийн үйл ажиллагаа

явуулах заавар

 

 

  1. 1.Удирдах ажилтнуудын нэрс, албан тушаал

 

1/ Удирдах албан тушаалтан:

 

  • “Х-ТЕАМ’’ ХХК-ийн захирал
  • Нэр: Амиа овогтой Александр
  • Регистрийн дугаар: ЧП 68121273
  • Оршин суух хаяг: БГД, 20-р хороо, Өнөр хотхон 39-193 тоот.

  

  1. 2.ИНЕГ-тай шууд харьцах албан тушаалтнууд

 

1/ Удирдах албан тушаалтан:

 

     “Х-ТЕАМ’’ ХХК-ийн дельталёт буюу хэт хөнгөн агаарын хөлгийн нислэгийн үйл ажиллагаа эрхлэхэд үүсэх аливаа харилцаанд тус байгууллагын удирдах албан тушаалтан ИНЕГ-тай шууд харьцана;

 

2/ Бусад албан тушаалтан:

 

     “Х-ТЕАМ’’ ХХК-ийн дельталёт буюу хэт хөнгөн агаарын хөлгийн нислэгийн үйл ажиллагаа эрхлэхэд үүсэх аливаа харилцаанд тус байгууллагын бусад албан тушаалтан нь удирдах албан тушаалтны итгэмжлэлийн хүрээнд, түүнийг ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн тохиолдолд ИНЕГ-тай шууд харьцана;

 

  1. 3.Нислэгийн үйл ажиллагаанд оролцох ажилтнуудын

ажлын байрны танилцуулга

 

1/ Удирдах албан тушаалтан:

 

  • Ажлын байрны нэр: “Х-ТЕАМ’’ ХХК-ийн захирал

 

 

2/ Бусад албан тушаалтан:

 

  • Ажлын байрны нэр: Багш нисгэгч, зааварлагч
  • Ажлын байрны нэр: Нисгэгч
  • Ажлын байрны нэр: Ашиглалтын техникч
  • Ажлын байрны нэр: Авионикийн техникч

 

     Дельталётын нислэг төлөвлөх, гүйцэтгэх, хянах, шалгах, баталгаажуулах ажлыг “Х-ТЕАМ’’ ХХК-ийн удирдах албан тушаалтан дангаар гүйцэтгэх бөгөөд ажлын ачаалал, зохион байгуулатын шаардлагаар нислэгийн үйл ажиллагаанд оролцох бусад албан тушаалтныг томилно. Энэ томилгоо нь ИНЕГ-ын эрх бүхий албан тушаалтнаар зөвшөөрөгдсөн байна.

 

  1. 4.Нислэгийн үйл ажиллагаанд оролцох ажилтнуудын

бүтэц зохион байгуулалт

 

1/ Нислэгийн үйл ажиллагаанд шууд оролцогчид:

 


2/ Нислэгийн үйл ажиллагаанд шууд бус оролцогчид:

 

  • Компанийн менежер
  • Компанийн нягтлан бодогч
  • Компанийн нярав
  • Бүртгэл мэдээлэлийн ажилтан
  • Туслах ажилтан
  • Бусад

 

  1. 5.Нислэгийн үйл ажиллагаанд оролцох ажилтнуудын

ажил, гүйцэтгэх үүрэг

 

1/ Удирдах албан тушаалтан:

 

  • Ажлын байрны нэр: “Х-ТЕАМ’’ ХХК-ийн захирал

     Дельталётын нислэг төлөвлөх, гүйцэтгэх, хянах, шалгах, баталгаажуулах, дельталётын нислэгийн үйл ажиллагаа явуулахад гүйцэтгэвэл зохих бүх ажил үүргийг удирдах албан тушаалтан дангаар хариуцан ажилна. Удирдах албан тушаалтан нь нислэг төлөвлөх, гүйцэтгэх, хянах, шалгах, баталгаажуулах үйл ажиллагаа явуулахдаа холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд хориглсоноос бусад үйлдэл хийх, үйл ажиллагаа явуулах эрхтэй

 

2/ Бусад албан тушаалтан:

 

Гүйцэтгэх ажил үүрэг:

 

  • Багш нисэгч, зааварлагч

 

-       Нисэх багийг удирдах, зохион байгуулах;

-       Нислэг төлөвлөх, зохион байгуулах;

-       Нислэг үйлдэх;

-       Нисэх багийг дадлагажуулах, сургах;

-       Удирдах албан тушаалтны шийдвэр хэрэгжүүлэх;

 

  • Нисгэгч

 

-       Нислэг үйлдэх;

-       Удирдах албан тушаалтны шийдвэр хэрэгжүүлэх;

 

  • Ашиглалтын техникч

 

-       Техник ашиглалтын багийг удирдах, зохион байгуулах;

-       Техник үйлчилгээ, засварын ажлыг төлөвлөх, гүйцэтгэх;

-  Гүйцэтгэсэн техник үйлчилгээ, засварын ажлыг хянах, шалгах, баталгаажуулах;

-       Удирдах албан тушаалтны шийдвэр хэрэгжүүлэх;

 

 

-       Техник үйлчилгээ, засварын ажлыг төлөвлөтийн дагуу гүйцэтгэх;

-       Удирдах албан тушаалтны шийдвэр хэрэгжүүлэх;

 

  • Авионикийн техникч

-  Дельталетын авионикийн болон цахилгаан тоноглолийн техник үйлчилгээ, засварын ажлыг төлөвлөх, гүйцэтгэх;

-  Гүйцэтгэсэн техник үйлчилгээ, засварын ажлыг хянах, шалгах, баталгаажуулах;

-       Удирдах албан тушаалтны шийдвэр хэрэгжүүлэх;

 

“Х-ТЕАМ’’ ХХК-ийн удирдах албан тушаалтан нь ажлын ачаалал, зохион байгуулатын шаардлагаар нислэгийн үйл ажиллагаанд оролцох бусад албан тушаалтныг томилж болно. Энэ томилгоо нь ИНЕГ-ын эрх бүхий албан тушаалтнаар зөвшөөрөгдсөн байна.

     “Х-ТЕАМ’’ ХХК-ийн нислэгийн үйл ажиллагаанд шууд бусаар оролцох ажилтнуудын ажил, үүргийг тухайн ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээгээр тогтооно.

 

  1. 6.Үйл ажиллагаа

 

1/ Үйл ажиллагааны үндсэн байршил:

 

Хаяг: “Х-ТЕАМ’’ ХХК-ийн “НИСЛЭГ ТӨВ”

         Монгол Улс, Төв аймаг,

         Эрдэнэ сум, Баян давааны ард

         “НИСЛЭГ ТӨВ”

        

Зураг:

 

 

 

 

 

 

2/ Үйл ажиллагааны төрөл:

 

“ПОИСК-06 СХ” болон “ФОРСАЖ” дельталётоор дараахь төрлийн нислэгийн үйл ажиллагааявуулна:

 

(а) Дадлага сургалтын нислэг;

 

(б) Дельталёт буюу хэт хөнгөн агаарын хөлөгтэй танилцах нислэг;

 

(в) Эргүүл, хайгуулын нислэг;

 

(г) Геологи-тандалтын нислэг;

 

(д) Агаараас зураг авах нислэг;

 

(е) Авиахимийн нислэг;

 

  1. 7.Ашиглалтын нийтлэг журам

 

1/ Осол, зөрчлийг мэдээлэх

 

     “Х-ТЕАМ” ХХК нь дельталёт буюу хэт хөнгөн агаарын хөлгийн нислэгийн үйл ажиллагаа эрхлэх явцдаа, агаарын хөлгийн ашиглалт болон нислэг-техникийн осол, зөрчлийн тухай статистик мэдээллийг ИНД-12-ын   дагуу тогтмол боловсруулан илтгэж, мэдээлж байна.

 

2/ Аюултай ачаа тээвэрлэх

 

     Дельталёт буюу хэт хөнгөн агаарын хөлгийн нислэгийн үйл ажиллагаа эрхлэхдээ ИНД-92 дүрмээр зохицуулагдах аюултай ачаа тээвэрлэхгүй.

 

3/ Дельталётын ашиглалт

 

     Дельталёт буюу хэт хөнгөн агаарын хөлгийн нислэгийн үйл ажиллагаа эрхлэхэд, нисгэгч өөрийн биеэр тухайн дельталётын нислэгт тэнцэх, бэлэн, техникийн бүрэн байдлыг хангаж бататгаснаар нислэг үйлдэнэ.  

 

4/ Нислэг үйлдэх

 

     Өдрийн цагт, ил харааны нислэгийн журмаар дельталёт буюу хэт хөнгөн агаарын хөлгийн нислэг үйлдэнэ.

 

5/ Мөсдөлт

 

     Мөсдөлттэй буюу мөсдөлт үүсэх аливаа нөхцөл, орон зайд дельталёт буюу хэт хөнгөн агаарын хөлгийн нислэг үйлдэхгүй.

 

6/ Хэрэглэл, тоноглол ажиллагааггүй болох

 

     Дельталёт буюу хэт хөнгөн агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварт хэрэглэл, тоноглол шаардахгүй. Хэрэв тухайн дельталёт хэрэглэл, тоноглолтой ба тэдгээр нь ажиллагаагүй болох тохиолдол нь нислэгт тэнцэх чадварт нөлөөлөхгүй.

 

7/ Техник үйлчилгээний ерөнхий шардлага

 

     Дельталётын техник үйлчилгээг, үйлдвэрлэгчээс тогтоосон горим, заавар мөн ИНД-91.105 техник үйлчилгээний ерөнхий шаардлагын дагуу хийж гүйцэтгэнэ.

 

8/ Техник үйлчилгээний дараахь үйл ажиллагаа

 

     Дельталётын техник үйлчилгээний дараахь үйл ажиллагаа нь үйлдвэрлэгчээс тогтоосон горим, заавар мөн ИНД-91.112-ын шаардлагын дагуу гүйцэтгэгдэнэ.

 

9/ Техник үйлчилгээний бүртгэл, бичилт

 

     Дельталётын техник үйлчилгээний бүртгэл, бичилтийг ИНД-91.117 буюу үйлдвэрлэгчээс тогтоосон горим, зааврын дагуу хөтлөнө.

 

10/ Нислэгийн бэлтгэл

 

     Дельталётын нислэгийн бэлтгэлийг ИНД-135.7 болон үйлдвэрлэгчээс тогтоосон горим, зааврын дагуу хангасан байна.

 

11/ Аврах тоноглол, мэдээлэл

 

     Авран хамгаалах тоног төхөөрөмж, мэдээллийг ИНД-135.8-ийн дагуу болвсруулж гүйцэтгэсэн байна.

 

12/ Шатахуун ашиглалт

 

     Дельталётын нислэгийн шатахууны зарцуулалтыг ИНД-135.9-ийн шаардлага, үйлдвэрлэгчээс тогтоосон горим, зааврын дагуу тооцно.

 

13/ Шалгах хуудас

 

     Дельталётын нисгэгч ИНД-135.10-ийг баримтлан, үйлдвэрлэгчээс, горим зааврын дагуу тогтоосон шалгах хуудас хэрэглэнэ.

 

14/ Зорчигчийн аюулгүй ажиллагаа

 

     Дельталётын нислэгт, ИНД-135.11-д дурьдсан зорчигчийг тээвэрлэхгүй.

 

15/ Шатахуунаар сумлах, шатахуун юүлэх

 

     Дельталётын шатахууны сумалгааг, ИНД-135.14-ийг баримтлан үйлдвэрлэгчээс тогтоосон горим, зааврын дагуу гүйцэтгэнэ.

 

16/ Шатахуун асгарах

 

     Дельталётын шатахууны сумалгааны үед шатахуун асгарах тохиолдолд, ИНД-135.15-ийн дагуу арга хэмжээ авна.

 

17/ Аэродромын ашиглалт

 

     Дельталётын нислэгийн үйл ажиллагаанд аэродромыг, ИНД-135.16-г баримтлан үйлдвэрлэгчээс тогтоосон горим, зааврын дагуу сонгон ашиглана.

 

18/ Дельталётын ашиглалтын нөхцөл

 

     Дельталётын нислэгт ИНД-135.17-г баримтлах бөгөөд хэрэглэлийн нислэг үйлдэхгүй.

 

19/ Дельталётын ашиглалтын хязгаарлалт

 

     Дельталётын нислэг нь нисэхийн аливаа аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөр бол ИНД-135.18-г баримтлан тухайн нислэгийг дээрхи нөхцөл байдал арилтал хязгаарлах буюу түр зогсооно.

 

20/ Онцгой нөхцөл байдал, төлөвлөлт, авах арга хэмжээ

 

     Дельталётын нислэгийн үйл ажиллагаанд, ИНД-135.21-г баримтлан үйлдвэрлэгчээс тогтоосон ашиглалтын горим, заавартай уялдуулан, онцгой нөхцөл байдлын үед авах арга хэмжээний төлөвлөлтийг тухай бүрт боловсруулсан байна.

 

21/ Цаг уурын нөхцөл, мэдээлэл ашиглах

 

     Дельталётоор цаг уурын хязгаарлагдмал нөхцөлд, ИНД-135.24-ийг баримтлан хэрэглэлийн нислэг үйлдэхгүй бөгөөд ИНД-135.25-ийн дагуу ил харааны нислэг үйлдэнэ.

22/ Багасгасан горимоор хөөрөлт үйлдэх

 

     Дельталётын нислэгт хөөрөлтийн багасгасан хязгаарлалт хэрэглэхгүй ба ИНД-135.29-ийг баримтлахгүй бөгөөд нислэгийн аливаа үе шатанд үйлдвэрлэгчээс тогтоосон горим, зааврыг чанд мөрдөнө.

 

23/ Нислэг, техникийн үзүүлэлт

 

     ОХУ-ын “НПО ДельтаКом”-д үйлдвэрлэсэн “ПОИСК-06 СХ” дельталёт нь АНУ-ын иргэний нисэхийн FAR23, FAR25, SFAR23, SFAR41 стандартуудад тохирохгүй бөгөөд нислэг, техникийн үзүүлэлтэд Монгол Улсын ИНД-135-ын Г. бүлэг болон энэ журмыг мөрдөнө:

 

(а) “ПОИСК-06 СХ” дельталётын нислэгийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг бататгана:

 

(i)            Хөөрөлтийн зай;

 

(ii)          Хөөрч буух зурвас түүний гадаргуу;

 

(iii)  Хөөрөлтийн чиглэл, зам;

 

(iv)  Хөдөлгүүр татгалзал – уналтаас /stall/ сэргийлэх;

(v)    Нислэгийн хугацааны хязгаарлалт;

 

(vi)  Буулт – нөөц ХБЗ;

 

(vii) Буултын зай – ХБЗ-ны гадаргууны хязгаарлдалт;

 

(viii)   Огцом ойртолт;

 

(б) Энэ зүйлийн (а)-д заасан хязгаарлалтуудыг “ПОИСК-06 СХ” дельталётын ашиглалтын зааварт тогтоосны дагуу хангана;

 

(в) “ПОИСК-06 СХ” дельталётын ашиглалтын зааврыг ИНЕГ-ын эрх бүхий албан тушаалтан зөвшөөрсөн байна;

 

24/ Зорчигч, ачаа тээшний жин

 

     Дельталётоор зорчигч тээвэрлэх тохиолдолд түүний биеийн болон тээшний бодит, нйит жинг стандарт жингээр тогтоон үйлдвэрлэгчийн горим, зааврын дагуу тээвэрлэнэ.

 

 

25/ Ачаалал, хязгаарлалт

 

     Дельталётын ачаалал нь үйлдвэрлэгчээс тогтоосон горим, заавраар хязгаарлагдана.

 

26/ Хэрэглэл, тоноглол

 

     Дельталётын нислэгийн үйл ажиллагаанд хэрэглэл, тоноглолыг үйлдвэрлэгчээс тогтоосон горим, заавар болон тухайн хийцийг алдагдуулахгүйгээр ашиглана.

 

27/ Техник үйлчилгээг бататгах

 

     Дельталётын техник үйлчилгээний үйл ажиллагаанд ИНД-135-ийн Ж. бүлгийг баримтлах бөгөөд үйлдвэрлэгчээс тогтоосон журмын дагуу техник үйлчилгээг бататгана.

 

28/ Техник үйлчилгээ гүйцэтгэх ажилтны, ажлын цагийн хязгаарлалт

 

   Дельталётын техник үйлчилгээ гүйцэтгэх ажилтны, ажлын цагийн хязгаарлалтыг ИНД-135.66-ийн дагуу тогтооно.

 

29/ Техник үйлчилгээний хяналт

 

     Дельталётын техник үйлчилгээний үйл ажиллагаанд ИНД-135-ийн Ж. бүлгийг баримтлах бөгөөд үйлдвэрлэгчээс тогтоосон журмын дагуу техник үйлчилгээнд хяналт тавина.

 

30/ Нисгэгч буюу нисэх баг томилох

 

     Дельталётын нисгэгч буюу нисэх багийг ИНД-135.68-ийн дагуу томилно.

 

31/ Нисгэгч буюу нисэх баг сургах, дадлагажуулах үйл ажиллагаа

 

     Дельталётын нисгэгч буюу нисэх багийн дадлага сургалтын тайлан, нисэх багийн анхан шатны сургалт, өөр төрөлд шилжих сургалт, давтан сургалт болон багш нисгэгчийг бэлтгэх сургалт дадлагын бүхий үйл ажиллагааг ИНД-135-ийн И. бүлэгт заасан нийтлэг шаардлагын дагуу явуулна.

 

32/ Нисгэгч буюу нисэх багийг шалгах үйл ажиллагаа

 

     Дельталётын нисгэгч буюу нисэх багийн ур чадвар, онолын мэдлэгийг шалгах болон шалгалтын тайлан боловсруулах бүхий л үйл ажиллагааг ИНД-135-ийн К. бүлэгт заасан нийтлэг шаардлагын дагуу явуулна.            

 

33/ Нислэгийн болон ажлын цагийн зохицуулалт

 

     Дельталётын нисгэгч буюу нисэх багийн ажил амралтын цагийг ИНД-135-ийн Л. бүлэгт заасан нийтлэг шаардлагын дагуу зохицуулна.

 

34/ Заавар, тэмдэглэл, тайлан боловсруулалт

 

     Дельталётын нислэгтэй холбогдох бүхий үйл ажиллагааны заавар, тэмдэглэл хөтлөлт, тайлан боловсруулалтыг ИНД-135-ийн М. бүлэгт заасан нийтлэг шаардлагын дагуу гүйцэтгэнэ.            

    

  1. 8.Үйл ажиллагааны журам

 

1/ Ажилтны ур чадвар, эрх үүрэг

 

     Дельталётын нислэг төлөвлөх, гүйцэтгэх, хянах, шалгах, баталгаажуулах эрх бүхий хүмүүсийн ур чадварыг эхлэн үнэлэх буюу ур чадварыг хадгалахад дараахь журмыг баримтлана:

 

(а) Дельталётын нислэг төлөвлөх, гүйцэтгэх, хянах, шалгах, баталгаажуулахаар ажиллуулах хүмүүсийн ур чадварыг эхлэн үнэлэх:

 

(ix)         21 нас хүрсэн байх

 

(x)          Дараахь сэдвүүдээр амжилттай шалгагдсан байх:

 

  1. 1.Иргэний нисэхийн хууль тогтоомж, тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд зайлшгүй судалсан байх хууль, дүрэм, зааврууд;
  2. 2.Байгалийн шинжлэх ухаан ба дельталётын ерөнхий мэдлэг, гүйцэтгэх ажил үүргээс хамааран гүнзгийрүүлсэн мэдлэг;
  3. 3.Дельталётын инженеринг буюу ашиглалт, технологийн ерөнхий мэдлэг, гүйцэтгэх ажил үүргээс хамааран гүнзгийрүүлсэн мэдлэг;
  4. 4.Дельталётын техник үйлчилгээний ерөнхий мэдлэг, гүйцэтгэх ажил үүргээс хамааран гүнзгийрүүлсэн мэдлэг;

 

(xi)  Дээрхи сэдвээр, аман шалгалтад хангалттай дүн үзүүүлсэн байх:

 

(xii) Мэрэгшил, дадлагын хувьд дараахь шаардлагын аль нэгийг хангасан байна:

 

  1. 1.Гүйцэтгэх ажил үүргийн чиглэлээр зохих сургалтан хамрагдаж тухайн чиглэлээр тасралтгүй 6 сар дадлагажсан;
  2. 2.Гүйцэтгэх ажил үүргийн чиглэлээр тасралтгүй 12 сар дадлагажсан;

(б) Дельталётын нислэг төлөвлөх, гүйцэтгэх, хянах, шалгах, баталгаажуулахаар ажиллуулах хүмүүсийн ур чадварыг хадгалах:

 

(i)     Тухайн ажил үүргийг гүйцэтгэснээс хойш 90 хоног тутамд дадлагажиж байх;

 

(ii) Тухайн ажил үүргийг удаан хугацаагаар гүйцэтгээгүй бол гүйцэтгэх ажил үүрэгт 3 сар дадлага авах буюу давтан сургалтад хамрагдана;

 

(в) Дельталётын нислэг төлөвлөх, гүйцэтгэх, хянах, шалгах, баталгаажуулах ажилтны нийтлэг эрх, үүрэг:

 

(i)            Төлөвлөх ажилтан:

 

Дараахь эрхтэй:

 

  1. 1.Нислэг төлөвлөх, зохион байгуулах, бэлтгэл хангахад шаардлагатай аливаа мэдээллийг ашиглах, мэдээлэл авахаар шаардах;
  2. 2.Нислэг төлөвлөх, зохион байгуулах, бэлтгэл хангахад шаардлагатай аливаа эд материалыг ашиглахаар төлөвлөх, ашиглах, ашиглахаар шаардах;
  3. 3.Нислэг төлөвлөх, зохион байгуулах, бэлтгэл хангах ажил гүйцэтгэхдээ хууль тогтоомжид хориглосноос бусад бүхий л үйл ажиллагаа явуулах эрхтэй;

 

Дараахь үүрэгтэй:

 

  1. 1.Нислэг төлөвлөх, зохион байгуулах, бэлтгэл хангах ажлыг удирдах балан тушаалтнаас даалгасан хүрээнд гүйцэтгэх;
  2. 2.Нислэг төлөвлөх, зохион байгуулах, бэлтгэл хангасан тухай мэдээллийг удирдах албан тушаалтан болон ИНЕГ-ын зохих салбар, албан тушаалтанд тогтмол, бүрэн хүргэх;
  3. 3.Гүйцэтгэх ажил үүрэг, албан тушаалын онцлогоос хамааран холбогдох хууль тогтоомжид заасан бусад үүрэг хүлээнэ;

 

(ii)          Гүйцэтгэх ажилтан:

 

Дараахь эрхтэй:

 

  1. 1.Удирдах албан тушаалтны шийдвэр буюу төлөвлөлтийн дагуу ажил үүргийг гүйцэтгэх;
  2. 2.Ажил үүрэг гүйцэтгэх тохиромжтой нөхцөл, хангалтыг шаардах, авах;
  3. 3.Ажил үүрэг гүйцэтгэхдээ хууль тогтоомжид хориглосноос бусад бүхий л үйл ажиллагаа явуулах эрхтэй;

 

Дараахь үүрэгтэй:

 

  1. 1.Удирдах албан тушаалтны шийдвэр буюу төлөвлөлтийн дагуу ажил үүргийг гүйцэтгэх;
  2. 2.Зохих хууль тогтоомжын дагуу ажил үүргээ гүйцэтгэнэ;
  3. 3.Гүйцэтгэх ажил үүрэг, албан тушаалын онцлогоос хамааран холбогдох хууль тогтоомжид заасан бусад үүрэг хүлээнэ;

 

(iii)  Хянах ажилтан:

 

Дараахь эрхтэй:

 

  1. 1.Удирдах албан тушаалтны шийдвэр буюу төлөвлөлтийн гүйцэтгэлийг хянах;
  2. 2.Хянах ажил үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл, эд материалаар хангагдах, шаардах;
  3. 3.Хяналтаар илэрсэн дутагдал арилгуулах, шаардах;
  4. 4.Хянах ажил үүрэг гүйцэтгэхдээ хууль тогтоомжид хориглосноос бусад бүхий л үйл ажиллагаа явуулах эрхтэй;

 

Дараахь үүрэгтэй:

 

  1. 1.Удирдах албан тушаалтны шийдвэр буюу төлөвлөлтийн гүйцэтгэлийг хянах;
  2. 2.Хяналтаар илэрсэн дутагдал арилгуулах, энэ тухай зохих албан тушаалтанд мэдэгдэх;
  3. 3.Хянах ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэснээс үүсэх дутагдалд хариуцлага хүлээх;
  4. 4.Хянах ажил үүрэг, албан тушаалын онцлогоос хамааран холбогдох хууль тогтоомжид заасан бусад үүрэг хүлээнэ;

 

(iv)  Шалгах ажилтан:

 

Дараахь эрхтэй:

 

  1. 1.Удирдах албан тушаалтны шийдвэр буюу төлөвлөлтийн, хянасан гүйцэтгэлийг бодитоор шалгах;
  2. 2.Шалгах ажил үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл, эд материалаар хангагдах, шаардах;
  3. 3.Шалгалтаар илэрсэн дутагдал арилгуулах, шаардах;
  4. 4.Шалгах ажил үүрэг гүйцэтгэхдээ хууль тогтоомжид хориглосноос бусад бүхий л үйл ажиллагаа явуулах эрхтэй;

Дараахь үүрэгтэй:

 

  1. 1.Удирдах албан тушаалтны шийдвэр буюу төлөвлөлтийн, хянасан гүйцэтгэлийг бодитоор шалгах;
  2. 2.Шалгалтаар илэрсэн дутагдал арилгуулах, энэ тухай зохих албан тушаалтанд мэдэгдэх;
  3. 3.Шалгах ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэснээс үүсэх дутагдалд хариуцлага хүлээх;
  4. 4.Шалгах ажил үүрэг, албан тушаалын онцлогоос хамааран холбогдох хууль тогтоомжид заасан бусад үүрэг хүлээнэ;

 

(v)    Баталгаажуулах ажилтан:

 

Дараахь эрхтэй:

 

  1. 1.Удирдах албан тушаалтны шийдвэр буюу төлөвлөлтийн, шалгасан гүйцэтгэлийг бодитоор баталгаажуулах;
  2. 2.Баталгаажуулах ажил үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл, эд материалаар хангагдах, шаардах;
  3. 3.Баталгаажуулах явцад илэрсэн дутагдал арилгуулах, шаардах;
  4. 4.Баталгаажуулах ажил үүрэг гүйцэтгэхдээ хууль тогтоомжид хориглосноос бусад бүхий л үйл ажиллагаа явуулах эрхтэй;

 

Дараахь үүрэгтэй:

 

  1. 1.Удирдах албан тушаалтны шийдвэр буюу төлөвлөлтийн, шалгасан гүйцэтгэлийг бодитоор баталгаажуулах;
  2. 2.Баталгаажуулах явцад илэрсэн дутагдал арилгуулах, энэ тухай зохих албан тушаалтанд мэдэгдэх;
  3. 3.Баталгаажуулах ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэснээс үүсэх дутагдалд хариуцлага хүлээх;
  4. 4.Баталгаажуулах ажил үүрэг, албан тушаалын онцлогоос хамааран холбогдох хууль тогтоомжид заасан бусад үүрэг хүлээнэ;

 

(г) Дельталётын нислэг төлөвлөх, гүйцэтгэх, хянах, шалгах, баталгаажуулах ажлыг бусад этгээдээр гүйцэтгүүлэхгүй ба эдгээр ажил үүргүүдийг зохион байгуулалт, ажлын ачааллаас үндэслэн нэг хүнд хариуцуулж болох бөгөөд энэ нь ИНЕГ-ын эрх бүхий албан тушаалтнаар хүлээн зөвшөөрөгдсөн байна.

 

 

 

 

 

2/ Үйл ажиллагаа, аюулгүй ажиллагаа, техник үйлчилгээний өгөгдлүүд

 

     Үйл ажиллагаа, аюулгүй ажиллагаа, техник үйлчилгээний өгөгдлүүдийг “Х-ТЕАМ” ХХК-ийн удирдах болон эрх олгогдсон албан тушаалтан хянана. Аюулгүй ажиллагааны стандартыг ахиулах шинэ горим мөрдөхийг ИНЕГ-аас буюу дельталётын үйлдвэрлэгчээс нэмэлт заавар, журам мөрдөхөөр зарласан, шаардсан тохиолдолд холбогдох журам, заварт нэмэлт өөрчлөлт хийж ИНЕГ-ын эрх бүхий албан тушаалтнаар баталгаажуулна.

 

3/ Техник үйлчилгээний талаар хүлээх хариуцлага

 

     Дельталёт, түүний их бие, хөдөлгүүр сэнс ба эд ангиудын нислэгт тэнцэх чадварын хадгалалтыг бататгахад дараахь журмыг баримтлана:

 

(а) Дельталётын үйлдвэрлэгчээс тогтоосон журам, заавар, түүний техник-ашиглалтын бичиг баримтын дагуу, далавч, их бие, хөдөлгүүр сэнс ба эд ангиудад хийх үзлэгээр нислэгт тэнцэх чадварын хадгалалтыг бататгана.

 

(б) Дельталётын аливаа үзлэг, техник үйлчилгээ, засварыг “Х-ТЕАМ” ХХК-ийн эрх бүхий ажилтан, үйлдвэрлэгчээс тогтоосон журам, зааврын дагуу гүйцэтгэнэ.

 

(в) “Х-ТЕАМ” ХХК-н нь дельталётын аливаа үзлэг, техник үйлчилгээ, засварыг бусад этгээдээр гүйцэтгүүлэхгүй.

 

4/ Бичиг баримтын хяналт

 

(а) Үйл ажиллагаанд мөрдлөг болгох бүх бичиг баримтыг ИНЕГ-ын эрх бүхий албан тушаалтан хянан зөвшөөрсөн байна.

 

(б) Үйл ажиллагаанд мөрдлөг болгохоор, зөвшөөрөгдсөн бичиг баримтуудыг ИНЕГ-ын холбогдох нэгж салбар, зохих албан тушаалтанд хэвлэмэл хувиар хүргүүлнэ.

 

(в) Ашиглалтаас хасагдсан бичиг баримтыг даруй эргүүлэн авах ба хүчингүйг анхааруулна.

 

(г) Баримт бичигт хийгдэх нэмэлт, өөрчлөлтийг ИНЕГ-ын эрх бүхий албан тушаалтан хянаж завшөөрсөн байх.

 

(д) Баримт бичгийн хүчин төгөлдөр хувь бүрд хүчингүй болсон буюу өөрчлөлт оруулсан хэсгүүдийг зааж тэмдэглэнэ.

 

5/ Боловсон хүчний бүртгэл

 

“Х-ТЕАМ” ХХК-ийн боловсон хүчний бүртгэлийг дэд захирал гүйцэтгэж хийнэ.

 

6/ Хангалт

 

“Х-ТЕАМ” ХХК-ийн дельталётоор сонирхогчийн нислэгийн үйл ажиллагааг явуулахад ашиглагдах, аюулгүй ажиллаганаанл нөлөө бүхий аливаа хангалтад хийгдсэн үзлэг шалгалт, тохируулгыг Чанарын дотоод баталгаажуулалтын журмыг баримтлан үйлдвэрлэгчээс тогтоосон гормийн дагуу гүйцэтгэнэ. Энэ үйл ажиллагааг бүрэн бүртгэх бөгөөд бүртгэсэн өдрөөс хойш 2 жил хадрална.  

 

7/ Нислэгийн хяналт, зөвшөөрөл

 

     Дельталётын нислэг бүрийн эхлэл, явц, төгсгөл нь “Х-ТЕАМ” ХХК-ийн нислэг төлөвлөх, гүйцэтгэх, хянах, шалгах, баталгаажуулах эрх бүхий ажилтнууд, эсхүл эдгээр үүргийг бүхэлд нь гүйцэтгэх ажилтнаар хянагдаж, зөвшөөрөгдсөн байна.

 

8/ Бүртгэгдээгүй нислэг

 

     Дельталётоор, ИНД-172-ын дагуу гэрчилгээжсэн НХҮ-ний байгууллагад бүртгүүлээгүй нислэг үйлдэхдээ дараахь журмыг баримтална:

 

(а) ИХНЖ-аар хийгдэх нислэгийн төлөвлөгөөнд хавсаргах шардлагатай мэдээллүүдтэй байх;

 

(б) Холбоо барих боломжгүй бүсэд нислэг үйлдэх бол яаралтай холбоо барих боломжийг цаг хугацаа болон байршлын хувьд тогтоох;

 

(в) Дельталёт алдагдсан, эсхүл нислэгийн цагаасаа 30 минут хоцорсон буюу холбоо бариагүй тохиолдолд ИНЕГ-ын холбогдох салбарт мэдээлэх;

 

9/ Чанарын дотоод баталгаажуулалт

 

     Чанарын дотоод баталгаажуулалтын журмыг энэ зааврын Хавсралт № 1 – ээр тогтоов.

 

  1. 9.Хангалтын нарийвчилсан мэдээлэл

 

1/ “Х-ТЕАМ” ХХК-н нь дельталёт буюу хэт хөнгөн агаарын хөлгийн нислэгийн үйл ажиллагаа эрхлэхэд тохирсон ажлын байр, барилга буюу ангартай байна:

 

(а) Ангарын байршил:

                    

                

2/ “Х-ТЕАМ” ХХК-н нь дельталёт буюу хэт хөнгөн агаарын хөлгийн нислэгийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах тоног төхөөрөмж, сэлбэг, сургалтын материал, болон бусад бичиг баримтыг бүрдүүлсэн байна:

 

(б) Тоног төхөөрөмжүүд:

 

     “Х-ТЕАМ” ХХК-н нь дельталётын техник үйлчилгээ, засварыг аливаа нөхцөлд хүндрэлгүй гүйцэтгэхэд ашиглах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй байх ба дельталёт тээвэрлэх тэврийн хэрэгсэлтэй байна;

 

(в) Сургалтын материал, бичиг баримтууд:

 

     ОХУ-ын “ПОИСК-06 СХ” дельталётын үйлдвэрлэгч “НПО ДельтаКом”-оос тогтоосон буюу боловсруулсан дельталётын дараахь ашигалтын бичиг баримтуудыг нислэгийн үйл ажиллагаанд чанд мөрдөх бөгөөд энэ нь сургалтын материал болно:

 

(i)            “Формуляр дельталёта Поиск-06СХ”;

(ii)    “Руководство по летной эксплуатации дельталёта Поиск-06”;

(iii)   “Руководство по технической эксплуатации дельталёта Поиск-06”;

(iv)   “Регламент технического обслуживания дельталёта Поиск-06”;

(v)    “Руководство по эксплуатации крыла НЕБО-18М”;

(vi)   “Руководство по технической эксплуатации авиационное оборудование для распределения жидких веществ ОРЖ-05У”;

(vii) “Руководство по эксплуатации двигатела ROTAX 582 UL DCDI с электронной системой зажигания и карбюраторами BING”;

 

  1. 10.Техник үйлчилгээ, хөтөлбөр

 

1/ “Х-ТЕАМ” ХХК-н нь дельталёт буюу хэт хөнгөн агаарын хөлөг, их бие, хөдөлгүүр, сэнс, аврах тоног төхөөрөмж ба эд ангиудын нислэгт тэнцэх чадварын хангалт, хадгалалтыг үйлдвэрлэгчээс тогтоосон горим буюу техник үйлчилгээний бичиг баримт, хөтөлбөрийн дагуу хангана.

 

2/ “Х-ТЕАМ” ХХК-н нь дельталёт буюу хэт хөнгөн агаарын хөлгийн техник үйлчилгээг бусад этгээдээр гүйцэтгүүлэхгүй.

 

 

  1. 11.Нислэгийн үйл ажиллагаанд мөрдөх

бусад хөтөлбөр, журам

 

1/ Техник үйлчилгээний ажилтны сургалт, мэдээлэл

 

     Техник үйлчилгээний ажил гүйцэтгэхээр анхлан ба давтан суралцагч нь энэ зааврын 8.1-ийн (а)-гийн (i), (ii), (iii)-д заасан шаардлагуудыг бүрэн хангасан байна:

 

(а) Анхлан суралцагч нь “Х-ТЕАМ” ХХК-ийн техник үйлчилгээний ажил гүйцэтгэх эрх бүхий ажилтны шууд удирдлаганд, дельталётын үйлдвэрлэгчээс тогтоосон горим, журам, зааврын дагуу техник үйлчилгээний ажлыг энэ зааврын 8.1-ийн (а)-гийн (iv)-д заасан хугацаанд гүйцэтгэх буюу дельталётын үйлдвэрлэгчээс зохион байгуулсан сургалтанд хамрагдаж ур чадвараа амжилттай шалгуулснаар техник үйлчилгээний ажил гүйцэтгэх эрх авна;

 

(б) Давтан суралцагч нь “Х-ТЕАМ” ХХК-ийн техник үйлчилгээний ажил гүйцэтгэх эрх бүхий ажилтны шууд удирдлаганд, дельталётын үйлдвэрлэгчээс тогтоосон горим, журам, зааврын дагуу техник үйлчилгээний ажлыг 3 сарын хугацаанд, тасралтгүй гүйцэтгэх буюу дельталётын үйлдвэрлэгчээс зохион байгуулсан сургалтанд хамрагдаж ур чадвараа амжилттай шалгуулснаар техник үйлчилгээний ажил гүйцэтгэх эрх авна;

 

 

(в) “Х-ТЕАМ” ХХК-ас дельталётын техник үйлчилгээний ажилтан бэлтгэх сургалт, дадлагат бүрэн хамрагдаж ур чадвараа амжилттай шалгуулсан суралцагч нь зөвхөн “Х-ТЕАМ” ХХК-ид, тухайн дельталётын техник үйлчилгээний ажил гүйцэтгэх эрх авна;

 

(г) Дельталётын нислэгийн үйл ажиллагаа явуулах явцад үйлдвэрлэгчээс ирүүлсэн техник үйлчилгээнд ашиглах шинэ ажлын аргачлал, журам, тоноглолийг зааврын дагуу хэрэгжүүлэх буюу суурилуулна;

 

2/ Техник үйлчилгээний хяналт

 

Дараахь хэлбэрээр хяналт тавина:

 

(а) “Х-ТЕАМ” ХХК-ийн удирдах албан тушаалтан болон энэ зааврын 8.1-ийн (в)-д заасан ажилтнууд, эрх үүргийнхээ дагуу техник үйлчилгээнд хяналт тавина;

 

(б) ИНЕГ-ын эрх бүхий албан тушаалтны шаардлагаар “Х-ТЕАМ” ХХК-ийн, дельталётын техник үйлчилгээ нь үйлдвэрлэгчийн тогтоосон горим, журам, зааврын дагуу гүйцэтгэгдэж байгааг бодитоор шалгуулах буюу нотлоно;

 

3/ Нисгэгч буюу нисэх багийн сургалт, дадлага

 

(а) “Х-ТЕАМ” ХХК-н нь дельталётын нисгэгч бэлдэнэ;

 

(б) “Х-ТЕАМ” ХХК-ийн дельталётын нисгэгчийн ур чадварыг хадгалах зорилгоор тухайн нисгэгчийн сүүлийн нислэгээс хойш 90 хоног тутамд дадлагын нисгэгч зохион байгуулна;

 

4/ Нисгэгч буюу нисэх багийн ур чадварыг үнэлэх

 

(а) Дадлагын нислэгийн үед дельталётын ашиглалтын зааврын дагуу нислэгийн үйлдлүүдийг бүрэн гүйцэтгэж буй эсэхийг шалгана;

 

(б) Дельталётын ашиглалтын зааврын дагуу нислэгийн үйлдлүүдийг бүрэн гүйцэтгээгүй тохиолдолд тухайн үйлдлийг бүрэн гүйцэтгэх чадвартай болох хүртэл дадлагын нислэгийг зохион байгуулна;

 

  1. 12.Дельталётын нислэгийн аюулгүй байдлын хөтөлбөр

 

Дельталётын нислэгт 1 зорчигч тээврлэх бөгөөд ИНД-135.11-д дурьдсан зорчигчийг тээвэрлэхгүй ба ИНД-115.23-аар заалт, ИНД-108 үйлчлэхгүй.

 

  1. 13.Үйл ажиллагааны зааварт хяналт тавих,

өөрчлөлт хийх, түгээх журам

 

1/ Үйл ажиллагааны зааварт хяналт тавих

 

     Энэ зааврын хэрэгжилтэнд дараахь албан тушаалтнууд хяналт тавих бөгөөд хэрэгжилтийг бүрэн хангуулна:

 

(i)  “Х-ТЕАМ” ХХК-иас дельталётын нилэгийн үйл ажиллагаа явуулахад оролцож байгаа аливаа ажилтан, удирдах албан тушаалтан;

(ii)    Энэ зааврын хэрэгжилт болон “Х-ТЕАМ” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавих ИНЕГ-ын эрх бүхий албан тушаалтан;

 

2/ Үйл ажиллагааны зааварт өөрчлөлт хийх, түгээх

 

Энэ зааврыг дараахь тохиолдолд холбогдох хууль тогтоомжын хүрээнд ИНЕГ-ын эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлөөр өөрчлөлт оруулан түгээнэ:

 

(i)  “Х-ТЕАМ” ХХК-ийн дельталётын нилэгийн үйл ажиллагаа, дельталётын төрөл, ашиглалт болон клубын зохион байгуулатын өөрчлөлт:

(ii) Энэ зааврын үндэслэл болох, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт орох:

 

зэрэг тохиолдолд “Х-ТЕАМ” ХХК нь энэ зааврын нэмэлт өөрчлөлтийг боловсруулан, ИНЕГ-ын эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлөөр, нэмэлт өөрчлөлтийг түүний тогтоосон хугацаанд холбогдох байгууллага, албан тушаалтанд түгээнэ.  

 

“Х-ТЕАМ” ХХК-иас дельталётын нислэгийн үйл ажилагаа явуулахад энэ зааврыг мөрдөх бөгөөд энэ зааварт ИНД-115.26-гийн (а)-д заасан шаардлагуудыг бүрэн тусгагдсан болохыг баталж байна.

 

     Хянасан: “Х-ТЕАМ” ХХК-ийн захирал                                     А. Александр

 

 

     Боловсруулсан: “Х-ТЕАМ” ХХК-ийн              

Валютын ханш

Цаг агаар

 

Манай сайтын зочид

96510
ӨнөөдөрӨнөөдөр12
ӨчигдөрӨчигдөр63
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт340
Энэ сардЭнэ сард2116
НийтНийт96510