Дүрэм журам
logo

Зааварчилгаа

ДЕЛЬТАЛЁТЫГ ХАА-Д ХЭРЭГЛЭХ

ЗААВАРЧИЛГАА

 

Агуулга

 

1.         ХАА дахь нисэх хүчний өнөөгийн байдал

2.         Талбайн обьектуудад шүршилт хийх авиа-химийн ажлуудад СЛА-г хэрэглэх хэрэглээний үр дүнтэй байхын үндэслэл

3.         Дельталётын бүтээмжийн харьцуулсан үнэлгээ

4.         СЛА-н хэрэглээний ЭЗ-ийн үр ашиг

5.         Ашигласан материал

ХАА дахь нисэх хүчний өнөөгийн байдал

ХАА-н химижүүлэлтийн ажлын хэрэгслүүд болох минерал бордоонууд, ургамлыг хортон шавьж, мэрэгчид, өвчлөлөөс хамгаалах зориулалт бүхий химийн болон биологийн бэлдмэлүүд, дефолиант, десикант, өсөлтийн регуляторуудыг цацах ажлыг агаарын хөлгүүдийн тусламжтайгаар гүйцэтгэдэг.

Орос улсад агро-химийн ажлын /АХА/ үндсэн хэсгийг /89%/ Ан-2 онгоц ашиглан гүйцэтгэж ирсэн. Нисдэг тэрэгнүүдээс Ми-2-ыг хамгийн түгээмэл хэрэглэж байв.

1990-ээд оноос нисэх хүчний тусламжтайгаар гүйцэтгэдэг ажлын зах зээл дээр хэт хөнгөн нисэх аппаратууд /СЛА/, тухайлбал мотодельтаплан /дельталёт/ гарч ирсэн бөгөөд тэдгээрийг үндсэн үйл ажиллагаа нь нисэх хүчинд хамааралгүй сургалтын болон спортын байгууллагууд, худалдааны ба худалдааны хүмүүс гэх мэт хамгийн өргөн хүрээний зорилгоор ашиглах болсон. СЛА-гийн хэрэглээний түвшингийн талаарх албан ёсны тоо баримт одоохондоо алга байна. Гэхдээ, шинжээчдийн үнэлсэнээр 1997 онд гэхэд Орос улсын нутаг дэвсгэр дээр 500 мянга илүү га газрыг СЛА-гийн тусламжтайгаар боловсруулсан байгаа бөгөөд түүний зонхилох хэсгийг Краснодарский болон Ставропольский хязгаар, Оренбург, Ростов, Воронёж болон Белгородын мужуудад гүйцэтгэжээ. Сүүлийн жилүүдэд ХАА-д СЛА-гийн тусламжтайгаар боловсруулсан газрын талбайн хэмжээ өсөх хандлагатай байгаа бөгөөд өнөөдөр уламжлалт агаарын техник болон СЛА ашиглан гүйцэтгэсэн нийт АХА-гийн ажлын 10 орчим хувийг дан ганц СЛА-гийн тусламжтайгаар гүйцэтгэх болоод байна. Краснодор хотын Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн Иргэний нисэхийн обьектуудын хөгжил, гэрчилгээжүүлэлт төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ирээдүйд ХАА дахь нисэх хүчний ажлын 30% хүртэлх хувийг СЛА ашиглан гүйцэтгэх ажээ.

ХАА-н нисэх хүчний үндсэн паркын өнөөгийн байдал нь хоцрогдол хуучралтаар тодорхойлогдож байна. ХАА-н нисэхийн уламжлалт хэрэглээ нь газар орны рельеф, тариалангийн талбайн хэмжээ, нисэх-буух талбайн бэлэн байдал, үйл ажиллагааны өндөр өртөг боллон бусад хүчин зүйлсүүдээр тодорхойлогдож байна.

Ашиглалтын парк нь гадаад орнуудын ижил ангилалын нисэх онгоцуудаас /ВС/ олон тооны үзүүлэлтээрээ /тухайлбал: жин, түлшний зарцуулалт, нислэгийн бүтээмж гэх мэт/   2 …3 үеэр хоцрогдсон байна. Доогуур түвшний /бортовая энерговооружённость/-аас шалтгаалаад АХА-ын чанарыг эрс дээшлүүлж, экологийн байдлыг сайжруулахуйц, ХАА-н аппаратурын талаарх шинжлэх ухаан-техникийн шинэлэг шийдлүүдийг хэрэгжүүлэх бололцоо гарахгүй байна. Техник эдийн засгийн үзүүлэлтүүд дэлхийн түвшнээс доогуур байгаа явдал нь жингийн ашигт үйл ……………….. /весовая отдача/ доогуур байгаагаас шалтгаалж байна. МИ-2 нисдэг тэрэгний хөдөлгүүр болон дамжуулагчын хувьд олон тооны сул талууд байна. Ка-2 нисдэг тэрэгний үндсэн доголдлуудын нэгэнд түүний поршеньт хөдөлгүүрүүд нь орчин үеийн шаардлагыг хангахгүй байгаа явдал зүй ёсоор тооцогдоно. Тэдгээрийн жин ба хэмжээ ихээс гадна их хэмжээний ажил үйлчилгээ шаарддаг. Түүнчлэн өгөгдсөн хөдөлгүүрүүд нь өндөр түвшинд вибраци /чичиргээ/ үүсгэх эх сурвалжууд болдог.

Ийм байдлаар, Орос улсын хувьд АХАжиллагаа нь ХАА-н эдлэн газрыг боловсруулах дэвшилтэт технологийг /хэт-бага-багтаамжийн /ультрамалообъемный/ шүршилт, жижиг-дусалт агаарын шүршилт, ургамал болон бусад зүйлсийг хамгаалах биологийн хэрэгслүүд гэх мэт./ нэвтрүүлэх, химижүүлэлтийн хэрэгслүүдийн аюулгүй бөгөөд оновчтой хэрэглээнд үл тохирсон хоцрогдсон техник ашиглан хийгдэж байна. Дээр дурьдсан дэвшилтэт технологууд нь химийн бодисуудын хэрэглээний өндөр үр ашиг, хүн ба хүрээлэн буй орчинд үзүүлэх хамгийн бага сөрөг нөлөөллийг хангаж өгдөг болно.

СЛА-гийн хэрэглээний үр ашиг

Дэлхийн нийтийн туршлагаас харахад АХА-д СЛА-г хэрэглэх нь хэрэглэхэд хялбар, зардал бага, хурдтай гэх мэт шинж чанаруудаасаа шалтгаалан маш ирээдүйтэй бөгөөд үр ашигтай болох нь илэрхий байна.

Дээрх шинж чанаруудынхаа улмаас дельталёт нь Франц, Итали, Швейцарь, АНУ, Унгар болон бусад орнуудад маш өндөр эрэлт хэрэгцэээй болоод байна. ийнхүү Францад л гэхэд дельталётын тусламжтайгаар ХАА-н төрөл бүрийн тариалалтын 550 мянга илүү га газрыг боловсруулж байна. Францын мэргэжилтнүүдийн гаргасан тооцоогоор дельталёт нь жилд 150 цаг ашигласан нөхцөлд 2-3 жилийн дотор өртөгөө нөхдөг байна. Дельталётын хадгалалт хамгаалалтанд нисэх онгоц, нисдэг тэрэг, трактортай харьцуулахад маш бага зардал гардаг байна.

СЛА-г Орос улсын АХА-д хэрэглэх ирээдүйн төлөвийн талаар мэргэжилтнүүдийн явуулсан техник эдийн засгийн судалгаа нь АХАжиллагааны үйлдвэрлэлийн салбарт буй ихээхэн орон зайг /ашигтай шавьжийг нүүлгэн шилжүүлэх, тариалангийн газрыг хэт-бага-багтаамжийн шүршилтээр боловсруулах, био-бэлдмэл ба микро-бордоогоор бордох/ тэдний хувьд илрүүлж өгсөн байна.

АХА-д СЛА-г хэрэглэхийн үр ашиг нь маш өндөр.

            Үүний учир шалтгаан нь:

-           боловсруулах обьект руу очих цаг хугацааны хэмнэлт /хөөрөлт ба буултыг боловсруулж буй талбайтай яг зэрэгцээ орших талбайгаас гүйцэтгэнэ/

-           нам өндрөөс хийх боловсруулалт /СЛА нь 1-2 метрийн өндөрт нисэх боломжтой./

-           маневрлалтын радиус бага ./энэ нь талбайн жижиг хэмжээтэй бөгөөд адармаатай хэсгүүдийг боловсруулах боломж олгоно/

-           ХАА-н зориулалтын нисэх онгоцтой харьцуулахад нислэгийн цагийн өөрийн өртөг нь хямд.

-           Шатах тослох материалын зардал олон дахин хямд.

СЛА-гийн ажиллах үеийн нислэгийн нам өндөр, нам хурд зэрэг шинж чанарууд нь химийн бодис болон бусад бэлдмэлүүдийг хамгийн сайн нарийвчлалтайгаар тараан хуваарилах боломж олгодог гэдгийг ХАА-н мэрэгжилтнүүд хүлээн зөвшөөрдөг. Түүнээс гадна СЛА-гаар ажил гүйцэтгэх үед хөрсний нягтрал болон тариаланд гэмтэл учирдаггүй байна. Зөвхөн энэ шалтгааны улмаас гэхэд л газар дээр ажилладаг техниктэй харьцуулахад 7.8%-ийн ургацын хэмнэлт гардаг ажээ.

Хавар эрт тариалангийн талбай руу ойртож очих боломжгүй нөхцөлд, 50-100 метрийн өндрөөс талбайн норж эвтсэн болон тас хөлдсөн хэсгүүдийг, мөн түүнчлэн оготно мэтийн мэрэгчдийн нөлөөгөөр гэмтсэн тариаланг олж тодорхойлох боломжтой. Тариа боловсрох үеэр МДП-ийн тусламжтайгаар хамгийн бага зардал гарган хог ургамал, хортон мэрэгчид болон өвчилсөн тарианы голомтуудыг илрүүлж болдог байна. Тэдгээрийн хэрэглээ нь халдвар эрүүл ахуйн албадуудын шаардлагад бүрэн нийцдэг ажээ.

СЛА-гийн гол гол давуу талуудад: эрчим хүчний зарцуулалтын дээд зэргийн хэмнэлт, өндөр түвшний нислэг-техникийн болон хөөрөлт-буултын үзүүлэлтүүд /СЛА-гийн хувьд хөөрөлт-буултын тусгайлан бэлтгэсэн талбай шаардлагагүй/, пестицидийн ажлын уусмал бэлтгэхийн тулд нэмэлт техник хэрэглэх шаардлагагүй бөгөөд үүний улмаас пестицидтэй гардан харьцах ажилчдын тоо цөөрч, болон хүрээлэн буй орчны бохирдлын эрсдэл буурдаг, мөн нам өндөр /3 м хүртэл/, бага хурдныхаа /65 км/цаг/ үр дүнд боловсруулалтын өндөр нарийвчлал, пестицидийн хамгийн бага алдагдал /10-15%/-ыг хангаж өгдөг зэрэг шинж чанарууд багтдаг байна.

Түүнчлэн СЛА- ийн техникийн үндсэн шаардлагуудыг тодорхойлсон.

Цацалт/тараалтын хэмжээ:                                      0,5-25 л/га

Хамрах ажлын өргөн:                                                           10 метрээс багагүй

Боловруулж буй талбайгаас

гадагш цацагдах пестицидийн хэмжээ                  20%-аас ихгүй

Хамрах өргөний дагуух ажлын

шингэний хуваарилалтын жигд бус байдал          15%-иас ихгүй.

Цацалтын спектрын хүрээн дэх медианно-массын диаметрын тохируулгын диапазон нь инсектицид ба фунгицидийг цацах үед 80-100 мкм, гербицид цацах үед 100-400 мкм байх ба тариалангийн талбайг боловсруулах үеийн нислэгийн өндөр нь 1-5 метр байна.

Ажлын шингэний савны багтаамж нь 100 литрээс багагүй байна.

 

Дүгнэлт: Дельталёт буюу хэт хөнгөн нисэх онгоцны потенциаль бүтээмжийг "уламжлалт" хэмээн нэрлэгддэг бусад агаарын болон газрын техникийнхтэй харьцуулсан үнэлгээ

 

Тооцоо хийхэд хэрэглэгддэг тооцооллын өгөгдлүүд болон үнэлгээний дүнг 1 ба 2-р хүснэгтээр тус тус өгөв.

Түүнээс гадна тооцоо хийх үед доорх боломжуудыг тооцсон болно.

-           "Фрегат" төрлийн дельталётуудын бааз дээрх цацах шүрших комплексуудын нислэг-техникийн үзүүлэлтүүд болон технологийн параметруудыг стандартын буюу нэлээд хэдэн жилийн турш практик дээр хэрэглэгдэж буй дундаж хэмээн үзсэн.

-           Уламжлалт агаарын болон газрын техник хэрэгслийн бааз дээрх цацах шүрших комплексуудын дээрхийн ижил үзүүлэлтүүдийг үндсэндээ өсгөж тооцсон. Үүний зэрэгцээ ердийн аппаратур ашиглан цацах ажлын шингэний хэмжээг хамгийн бага хэмээн үзсэн.

-           Тохирох комплексуудын хөтөлбөрт өгөгдсөн ажлын хурдны диапазоноос газрын техник хэрэгслийн тооцооллын хурдыг хамгийн их хэмээн тооцсон.

 

Дүгнэлт

 

Янз бүрийн комплексуудын хувьд хийсэн харьцуулсан нэлгээний дүнгээс харахад:

1.         Бүтээмжийн хувьд СЛА нь "том хэмжээний" нисэх аппаратуудаас дутахгүй бөгөөд газрын техник хэрэгслүүдийнхээс олон дахин давуу байна. "Үр ашиг-өртөг" гэсэн үзүүлэлтээр үнэлэхэд СЛА нь "том хэмжээний" нисэх аппаратуудыг ихээхэн хэмжээгээр давж гарч байна. Тухайлбал, Ту-24СХ онгоцны өдрийн потенциаль бүтээмж нь 738 га/өдөр байхад Rotax-582 хөдөлгүүртэй "Фрегат-С" төрлийн дельталётынх 705 га/өдөр байна. Гэхдээ нэг дэхийнх нь өртөг ойролцоогоор 100 000 ам. дол. байхад хоёр дахынх нь 15 000 ам. доллар байгаа болохыг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Энэ жишээнээс харахад 45 000 доллароор 3 дельталёт худалдан авсанаар өдрийн нийт бүтээмж нь нэг онгоцныхоос бараг 3 дахин ихсэж 2115 га/өдөр хүрэхээс гадна харьцуулахын аргагүй нүсэр техник зохион байгуулалтын ажиллагааг хөнгөвчлөх боломжтой нь илт байна.

2.         СЛА-гийн "том" нисэх хүчинтэй харьцуулахад илэрхий харагдах өөр нэг чухал ач холбогдолтой давуу тал нь тэдгээрийн нислэг-техникийн үзүүлэлтүүд нь УМО/ХБХТХШ-хэт бага хэмжээний талбай хамарсан шүршилт/-гийн технологийн шаардлагатай дээд зэргээр тохирч байгаа явдал юм. Жишээлбэл, 1 га-д 3 литр шатахуун зарцуулах нөхцөлд дүүртэл цэнэглэсэн 800 -1200 литрийн багтаамжтай онгоцны шатахууныг дуустал боловсруулалт хийхэд 2-3 цаг шаардагдана. Тэгэхээр нисэгчийн хувьд нэг бол тэрхүү 2-3 цагийн нислэгийг тэвчин дуусгах, эсвэл онгоцоо дүүргэхгүй, 20% хүртэл ч юм уу цэнэглэх, аль эсвэл амрахын тулд нислэгээ тасалдуулах хэрэгтэй болно. Ажлын шингэний зарцуулалтын хэмжээг нэмэгдүүлснээр мэдээж хэрэг нислэгийн цагийг богиносгож блох авч ингэсэн тохиолдолд дээр өгүүлсэнчлэн хөдөлмөрийн бүтээмж маш их хэмжээгээр буурах болно. Ийнхүү газрын техник битгий хэл том нисэх хүчний тухайд ч хэт бага хэмжээний талбай хамарсан шүршилтийн хувьд маш олон тооны үзүүлэлтээр СЛА-тай өрсөлдөх боломжгүй болохыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй нь илт харагдаж байна.

ХБХТХШ-ийн аргаар АХАжил гүйцэтгэх үед дельталётын бүтээмжийг дээшлүүлэх ашиг сонирхолын үүднээс, урьдчилан явуулсан үнэлгээний үр дүн дээр тулгуурлан доорх техник зохион байгуулалтын практик зааварчилгааг томъёолох боломжтой болж байна.

3.         СЛА-гийн ангилалд дельталётууд нь хэт хөнгөн онгоцуудыг дунджаар 1,4 дахин давж гардаг.

 

Шүршилтийн комплексуудын анхны өгөгдлүүд

Комплекс       Ажлын шингэн шүрших хэмжээ, л/га        Дахин ашиглал-танд бэлтгэх хугацаа        Ажлын шингэ-ний савны багтаамж, л         Обьектыг талбай-гаас холдуу-лах зай, км  Шүршилт-ийн үеийн ажлын дундаж хурд, км/ц     Хамрал-тын үр ашигтай өргөн, м   Эргэлт рхийх хугацаа, сек.

"Поиск-06" РМЗ-640           3          3          110      0,3       60        25        40

"Поиск-06СХ" Hirth2706R06        3          3          120      0,3       65        25        30

"Август-М2"

"Фрегат-С".

Rotax-503       3          3          100      0,3       80        30        40

Фрегат-С,

Rotax-582       3          3          100      0,3       100      30        30

Фрегат-С,

Rotax-912       3          3          80        0,3       100      30       

Марафон       3          5          80        0,3       90        30        60

АС-2   3          5          100      3          100      20        40

Х-32 "Бекас"            3          5          100      3          100      25        30

"Шмель"      3          5          80        3          110      25        30

Авиатика

890 СХ           3          5          84        3          95        25        30

Су-38  3          10        800      5          200      30        50

Ту-24СХ        3          10        900      5          130      30        50

М-500 10        10        800      5          200      30        50

Ми-2   25        10        700      0.5       80        40        20

Ка-26  25        10        900      0.5       80        40        20

Ан-2С 25        10        1200    5          150      40        60

ОМП-601       75        5          600      0.1       10        12        30

ОМП-630-2    75        5          630      0.1       10        16        30

ОМП-2000-2  75        10        2000    0.1       10        24        30

 

ДЕЛЬТАЛЁТ "ПОИСК-06СХ"

Москвагийн Иргэний Нисэхийн Техникийн Улсын Их Сургуулийн СЛА зохион бүтээх товчоо болон Ржевскийн нисэх хүчний заводыг өөртөө нэгтгэсэн СЛА-/Хэт хөнгөн онгоц/-гийн шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн нэгдэл нь төрөл бүрийн зориулалттай мотодельтаплан буюу дельталёт зохион бүтээх, үйлдвэрлэх, мөн түүнчлэн тэдгээр дельталётын нисэгчдийг бэлтгэх үйл ажиллагаа явуулдаг. Мотодельтапланы зохион бүтээлт, туршилт судалгааны ажил 1982 оноос хийгдэж эхэлсэн бол 1989 оноос бөөнөөр үйлдвэрлэх үйл ажиллагаа эхэлсэн байна.

1989 нооос өнөөдрийг хүртэл 250 гаруй төрлийн мотодельтаплан үйлдвэрлэж , 350 гаруй нисэгч бэлтгэжээ. "Поиск-06" маркын мотодельтаплануудыг хуучин ЗХУ-ын харъяанд байсан бүх газар нутгийн хэмжээнд, мөн түүнчлэн Испани, Грек, Унгар, Вьетнам, АНУ, Шинэ Зеланд болон өөр бусад улс орнуудад харах боломжтой. "Поиск-06" дельталёт нь ОФ СЛА РФ -аас олгосон нислэгийн шаардлага хангасан тухай сертификаттай. 1995 оноос эхлэн ХАА-н ургамал хамгааллын авиа-химийн ажил гүйцэтгэх зориулалттай "Поиск-06СХ" дельталётуудыг бөөнөөр үйлдвэрлэж эхэлсэн.

"Поиск-06СХ" нь ижил ангилалын бусад дельталётуудаасаа сайтар бэлтгэгдээгүй талбайд ашиглах нөхцөл бүрдүүлдэг бүтээцийн бат бөх байдлаараа болон сул хөрс түүний дотор хагалсан талбай дээр ч газардах боломж олгодог туулах чадвар өндөртэй дугуйгаараа ялгардаг. "Поиск-06СХ" дельталётын "Небо-18М" маркын далавч нь Францын нэрд гарсан "COSMOS" компанийн АХА гүйцэтгэх зориулалтаар тусгайлан бүтээсэн "LA ZOOM" далавчны аналог /дууриамал/ бөгөөд , маш богинохон хугацаанд задалж, угсрах /ердөө 6-хан минут/, бүрээсний задаргаа хийлгүйгээр хүчний үндсэн эд ангиудын үзлэг хийх боломж олгодог бүтээцийн энгийн байдал, маневрлах өндөр чадвар, маш сайн жолоодогдох байдал болон сэгсэчсэн нислэгийн үед тав тухтай нөхцөл хангах түвшин зэргээрээ бусад дельталётуудаас ялгардаг байна.

"Поиск-06СХ"-ийн суурь загвар /базовая модель/ нь Краснодарын "Аэросервис" компанид үйлдвэрлэсэн жижиг дуслаар шүрших зориулалттай эргэлдэгч шингэн цацруулагчууд бүхий төхөөрөмжөөр, аль эсвэл түүнтэй ижил зориулалтын өөр бусад аналогоор тоноглогдсон байдлаар үйлдвэрээс гардаг. Түүнчлэн захиалагчийн хүсэлтийн дагуу уг дельталётад Санкт-Петербург хотын "Аэромотор" компанид үйлдвэрлэсэн форсунт цацруулагчуудтай төхөөрөмж, эсвэл "MICRONAIR (AERIAL)" LTD. фирмийн төхөөрөмжүүдээс суурилуулах боломжтой.

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Бүтээцийн жин, кг  169

Далавчны талбай, м2         18.5

Оройн хэсгийн өнцөг, град.           130

Далавчны материал           "DIMENSION POLYANT" фирмийн даавуу, POWER LL-205 г/м2, COLLOR-170 г/м2 тод өнгийн алаглалттай.

Хөдөлгүүрийн төрөл            Давхар шаталттай HIRTH 2706V08, механик редуктор ба цахилгаан стартертай.

Хөдөлгүүрийн хүчин чадал, л/с      65

Суудлын тоо  2

Хамгийн дээд хурд, км/ц     90

Хамгийн доод хурд, км/ц     45

Тариалангийн талбай боловсруулах үеийн хурд, км/ц    55-70

Хөөрөлт авах хурд, м/с         3,9

Боловсруулах үеийн нислэгийн ажлын өндөр, м 1-5

Гүйлтийн урт, м        40/30

45о-ийн хазайлтаас эсрэг талын 45о-ийн хазайлт руу шилжих хугацаа, сек.   3

Түлшний нөөц, л       30

Түлшний зарцуулалт, л/ц     12

Түлш   А95 бензин ба хоёр-тактат моторын тосны 1:50 харьцаатай хольц.

Багаж хэрэгслийн тоноглол            Термометр ба тахометр зэргийг багтаасан МИКБО-21М блок,

Химийн бодисын савны багтаамж, л         100

Хамрах ажлын өргөн, м       25

Ажлын шингэн шүрших хэмжээ, л/га        0,5-10

Цацралтыг тохируулах диапазон, га/ц       80-400

Дундаж бүтээмж, га/ц          70-100

Суурь үнэ, ам. доллар           ВРЖ бүхий максималь иж бүрдэл 25000…….

Тогтоосон ресурс нь 500 цаг боловч тухайн үеийн байдалд нь тохируулан ашиглаж, ресурсыг нь 1000 цаг хүртэл өсгөх боломжтой. Хөдөлгүүр ба планерын баталгаат хугацаа нь 12 сар, буюу 200 нислэгийн цаг, хөдөлгүүрийн тахир голын хувьд 36 сар. Москвад нийлүүлэх ба өөрийн зардлаар гадагш тээвэрлэнэ. Нийлүүлэлтийн нөхцөл: Үнийн 40-100%-ийн урьдчилсан төлбөр. Үйлдвэрлэх хугацаа: урьдчилсан төлбөр хийгдсэнээс хойш 1 сар.

Валютын ханш

Цаг агаар

 

Манай сайтын зочид

96510
ӨнөөдөрӨнөөдөр12
ӨчигдөрӨчигдөр63
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт340
Энэ сардЭнэ сард2116
НийтНийт96510