Дүрэм журам
logo

Илрүүлсэн алдаа дутагдлыг залруулах журам

Батлав:”Х-ТЕАМ” ХХК-ийн

захирал /……………./А.Александр.

              

Илэрсэн зөрчлийг арилгах, залруулах арга

хэмжээний журам.

 

 

                                 Нэг.Зорилго.

 

               Энэ журам нь компанийн аливаа үйл ажиллагааны явцад гарсан зөрчлийг хэрхэн арилгах, залруулах арга хэмжээний үр дүнг баталгаажуулах, дутагдлыг арилгах арга хэмжээний үр дүнд холбогдох журмуудад өөрчлөлт хийх, залруулах арга хэмжээ бүрийн үр нөлөөг клубын удирдлагуудын зүгээс давхар хянах хэм хэмжээг тогтооно.

 

                    

 

                           Хоёр.Тодорхойлолт.

 

    

   Компанийн үйл ажиллагааны явцад гарсан доорхи үйлдлийг зөрчил гэж тооцно.

 

           Үүнд:

     : Компанийн аливаа сургалт, нислэгийн үйл ажиллагааны явцад аюулгүй байдлын шаардлага, стандарт зөрчигдсөн,

 

   :Суралцагч тамирчдад заах онолын болон бэлтгэлийн хичээлий программын шаардлага биелэгдээгүй,

 

   :Суралцагч,тамирчдын зүгээс удирдах ажилтны буюу дасгалжуулагч багшийн шаардлагыг биелүүлээгүй, дур мэдэн бэлтгэл болон нислэгийн үйл ажиллагаа явуулсан,

 

:Сургалт, нислэгийн сахилга бат алдагдсан,

 

 : Компанийн удирдах болон гүйцэтгэх ажилтнуудын зүгээс ажлын байранд

                 архидан согтуурч, танхайрах гэх мэт сахилгын зөрчил гаргасан,

 

:Ажлын цаг баримтлах хэм хэмжээ зөрчигдсөн,

 

   :Нисэхийн арга хэмжээ, шоуны үед баримтлах журам зөрчигдсөн

 

   :Галын аюулгүй байдлын шаардлага алдагдсан,

 

   :Осол, аваар гарсан,

 

   :Компанийн орлогоос ногдол ашиг хуваарилах, иргэн,аж ахуйн нэгж, байгууллагын төлбөрийг төлөх,

 

   :Компанийн удирдах албан тушаалтан ажилтнаас байгууллагын эд

               хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн буюу аж ахуйн

     үйл ажиллагаа явуулах,

 

   :Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчдэд эд хөрөнгө, хандив өгөх,

 

   :ИНЕГ-аас олгосон гэрчилгээнд заагдсан эрхээс бусад төрлийн нислэгийн үйл ажиллагаа явуулах,

        

                                Гурав:Зөрчлийг хэрхэн арилгах тухай.

 

1.         Компанийн үйл ажиллагааны явцад дээрхи зөрчлүүд гарвал компанийн гүйцэтгэх албан тушаалтан нэн даруй удирдах албан тушаалтанд мэдээлнэ.

 

2.         Удирдах албан тушаалтан гэж компанийн дэд захиралыг хэлнэ.

 

3.         Компанийн удирдлага зөрчил гарах болсон шалтгаан нөхцлийг судалж, зөрчлийн хор холбогдлыг арилгах талаар холбогдох албан  тушаалтанд үүрэг өгнө. Шаардлагатай тохиолдолд өөрийн биеэр дээрхи үйл ажиллагааг удирдаж зохион байгуулна.

 

4.         Зөрчлийг арилгах арга хэмжээг зохион байгуулсан ажилтан хэрхэн арга хэмжээ авсан талаар удирдах албан тушаалтанд тухай бүрт нь мэдээлэх үүрэгтэй.

 

5.         Удирдах албан тушаалтан мэдээллийг хүлээн авч судалсний үндсэн дээр холбогдох шийдвэрийг гаргана.

 

6.         Зайлшгүй шаардлагатай тохиолдолд компаний удирдлага хуралдаж холбогдох шийдвэр гаргана.

 

7.         Ноцтой зөрчил гарсан тохиолдолд шалгах эрх бүхий/хуулийн, мэргэжлийн, хяналтын г.м./ байгууллагуудад мэдээлж шалгуулах арга хэмжээ авах бөгөөд шаардлагатай бүхий л мэдээллийг гаргаж өгнө.

 

 

 

Дөрөв:Залруулах арга хэмжээний үр

дүнг баталгаажуулах.

 

    

           1.Байгууллагын үйл ажиллагааны явцад гарсан зөрчил дутагдлыг хэрхэн

       арилгасан талаар гүйцэтгэх ажилтан тэмдэглэл хөтөлж гарын үсэг зурсан

       байна.

 

           2. Компанийн удирдлага гүйцэтгэх ажилтны гаргасан тэмдэглэлийг судалсны үндсэн дээр холбогдох тушаал, заавар, зөвлөмжийг гаргана.

 

           3.Зөрчлийг дахин гаргуулахгүй байх талаар холбогдох ажилтнуудад  заавал үүрэг өгсөн байх бөгөөд тэднээр баталгаа гаргуулж гарын үсэг       зуруулна.

 

4.Компаний удирдлага хуралдаж асуудлыг шийдсэн тохиолдолд хуралдааны тэмдэглэлд заавал тусгасан байна.

 

          

Тав.Дутагдлыг арилгах арга хэмжээний явцад холбогдох

журмуудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай.

 

 

           1.Зөрчил дутагдлын шалтгаан нөхцлийг судалж байх явцад энэ нь компанийн бусад үйл ажиллагааны журмууд нь өөр хоорондоо зөрчилтэй,хууль, дүрмийн шаардлагад нийцэхгүй,агаарын спортын олон улсын шаардлагад  тохироогүй, зөрчил дутагдал гарах үндсэн шалтгаан болсон тохиолдолд энэ тухай компанийн удирдлагад мэдээлнэ.

           

           2. Компанийн удирдлага нь судалж үзээд холбогдох журмуудад нэмэлт өөрчлөлт оруулах талаар шийдвэр гаргана.

            

           3.Нэмэлт өөрчлөлт оруулсан эсэх талаар хурлын тэмдэглэлд заавал\тэмдэглэх бөгөөд компанийн захирал тушаал гаргасан байна.

 

 

Зургаа.Давхар хяналтын журам.

 

         1.Давхар хяналтын үйл ажиллагааг компанийн захирал хийж гүйцэтгэнэ.

 

         2.Компанийн үйл ажиллагааны явцад гарсан зөрчлийг хэрхэн арилгасан талаар үр дүн, холбогдох баримтыг компанийн удирдах албан тушаалтанд заавал танилцуулна.

        

         3.Удирдах албан тушаалтан нь 7 хоног тутам зөрчлийг хэрхэн арилгасан

талаарх мэдээллийг давхар хянаж ажиллана.

 

4.Удирдах албан тушаалтан үр дүнг судалж дахин зөрчил гаргуулахгүй байх талаар компанийн ажилтнуудад зөвлөмж өгнө.

 

         5.Компанийн дэд захирал зөрчлийг хэрхэн арилгасан талаар үр дүнгийн мэдээллийг тухай бүрт нь өөрийн биеэр шалгаж удирдлагад мэдээлж байна.

 

 

 

Боловсруулсан: Дэд захирал.......................................Б.Оюунцэцэг

 

 

 

 

 

 

Валютын ханш

Цаг агаар

 

Манай сайтын зочид

105893
ӨнөөдөрӨнөөдөр43
ӨчигдөрӨчигдөр62
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт30
Энэ сардЭнэ сард1649
НийтНийт105893