Дүрэм журам
logo

Компанийн дотоод хяналтын хөтөлбөр

Батлав: “Х-ТЕАМ” ХХК-ийн

захирал .........................А.Александр.

 

 

Компанийн дотоод хяналтын хөтөлбөр.

Нэг.Зорилго.

           Дотоод хяналтын хөтөлбөрийн зорилго нь хяналтыг хэн гүйцэтгэх тухай, хяналт тавих обьект,давтамжийн талаар, шалгалтын дүнг хэрхэн мэдээлэх тухай, шалгалтаар дутагдал илэрсэн тохиолдолд түүнийг арилгах арга хэмжээг хэрхэн авах тухай, урьдчилан сэргийлэх буюу зөрчлийг арилгах арга хэмжээний үр нөлөөг дахин шалгах журам, хэм хэмжээг тогтооно.

 

Хоёр.Хяналт, шалгалтыг хэн, хэрхэн гүйцэтгэх

болон авах арга хэмжээний тухай.

 

Хяналт шалгалт хийх эрх бүхий албан тушаалтан.

                                  

         1. Компанийн өдөр тутмын хяналт шалгалтын үйл ажиллагааг компанийн дэд захирал хийж гүйцэтгэнэ.

         2.Мөнгө, санхүү, өмчийн талаарх хяналт шалгалтын үйл ажиллагааг компанийн нягтлан бодогч өдөр тутам хийж гүйцэтгэнэ.

          3.Долоо хоног тутмын хяналт шалгалтын үйл ажиллагааг компанийн захирал хийж гүйцэтгэнэ.

         4.Сар тутмын хяналт шалгалтын үйл ажиллагааг удирдах албаны хурлаар авч хэлэлцэж шийдвэрлэнэ.                            

 

Хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрхэн гүйцэтгэх тухай.

 

         1. Компанийн үйл ажиллагаа дүрэм, зааврын дагуу явагдаж байгаа эсэх, удирдлага, санхүү, ажлын төлөвлөгөөний хэрэгжилт, гишүүнчлэл зэрэгт удирдах ажилтнуудын зүгээс өдөр тутам,долоо хоног тутам, сар тутам хяналт тавьж ажиллана.

            2. Компанийн дэд захирал өдөр тутмын үйл ажиллагааны тайлан, мэдээг гүйцэтгэх ажилтнуудаас бичгээр гаргуулж хууль, дүрэм, зааврын дагуу явагдсан эсэхийг хянаж, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллана.

 

           3.Мөнгө, санхүү, өмчийн харилцаа хууль, дүрэм, зааврын дагуу явагдсан эсэхэд клубын ня-бо, нягтлан бодох бүртгэлийн аргачлалын дагуу хянаж ажиллана.Байгууллагын санхүүгийн бүхий л үйл ажиллагаа холбогдох санхүүгийн баримтанд үндэслэн явагдах бөгөөд энэ талаархи бүх мэдээллийг ня-бо хяналт, шалгалтын материалд хавсаргасан байна.

 

           4. Компанийн дэд захирал компанийн үйл ажиллагаа хууль, дүрэм, зааврын дагуу явагдсан эсэхэд хяналт тавьж ажилласан материалаа долоо хоног тутамд компанийн захиралд танилцуулна. Компанийн захирал нь материалыг хянаж шалгаад энэ тухай тэмдэглэл үйлдсэн байна.

 

           5. Компанийн удирдлага нь сар тутам ээлжит хурлаараа компанийн үйл ажиллагаа хууль, дүрэм, зааврын дагуу явагдсан эсэхэд хяналт тавьсан материалуудтай танилцаж үнэлэлт дүгнэлт өгсөн байх бөгөөд энэ талаар хурлын протоколд заавал тэмдэглэнэ.

 

Гурав.Шалгалтаар дутагдал илэрсэн тохиолдолд

түүнийг арилгах арга хэмжээг хэрхэн

авах тухай.

 

           1. Компанийн удирдлага зөрчил гарах болсон шалтгаан нөхцлийг судалж,

зөрчлийн хор холбогдлыг арилгах талаар холбогдох албан тушаалтанд

үүрэг өгнө.Шаардлагатай тохиолдолд өөрийн биеэр дээрхи үйл ажиллагааг

удирдаж зохион байгуулна.

 

           2.Зөрчлийг арилгах арга хэмжээг зохион байгуулсан ажилтан хэрхэн арга хэмжээ авсан талаар удирдах албан тушаалтанд тухай бүрт нь мэдээлэх үүрэгтэй.

           

           3.Удирдах албан тушаалтан мэдээллийг хүлээн авч судалж үнэлсний үндсэн дээр холбогдох шийдвэрийг гаргана.

 

           4.Зайлшгүй шаардлагатай тохиолдолд удирдах зөвлөл хуралдаж холбогдох шийдвэр гаргана.

 

           5.Ноцтой зөрчил гарсан тохиолдолд шалгах эрх бүхий/хуулийн, мэргэжлийн хяналтын г.м./ байгууллагуудад мэдээлж шалгуулах арга

хэмжээ авах бөгөөд шаардлагатай бүхий л мэдээллийг гаргаж өгнө.

                      

Боловсруулсан…………………………. Б.Оюунцэцэг              

Валютын ханш

Цаг агаар

 

Манай сайтын зочид

96510
ӨнөөдөрӨнөөдөр12
ӨчигдөрӨчигдөр63
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт340
Энэ сардЭнэ сард2116
НийтНийт96510