Дүрэм журам
logo

Нисэх спортын зэрэглэл олгох журам

Нисэх спортын зэрэглэл олгох журам.

                       Нэг. Нийтлэг үндэслэл.

 

     Монгол улсад хөгжиж буй агаарын спортын төрлүүд болох параглайдер,парамотор, дельтаплан, хэт хөнгөн агаарын хөлгийн спортоор хичээллэж буй тамирчид,сонирхогч нарт спортын зэрэглэл олгоход энэ журмын гол зорилго нь оршино.

 

                    Хоёр.Агаарын спортын зэрэглэл,ангилал.

                       2.1Параглайдерын спорт-уулын шүхэр.

 

                           Олон Улсын хэмжээний мастер.

                                       /Professional pilot/

 

   -Дэлхийн аварга,дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд

     эхний 6 байрт шалгарвал,

   -Тивийн аварга шалгаруулах тэмцээнд эхний 4 байрт шалгарвал,

   -Икар-н цомын аварга шалгаруулах тэмцээнд эхний 5 байрт

   шалгарвал,

   -Гадаадын 3 хүртэл баг оролцсон тэмцээнд 3 удаа медальт байранд

   шалгарвал,

 

                       2.2 Спортын мастер./ Performance pilot /

 

   -Дэлхийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээнд эхний 10 байрт эсвэл Дэлхийн аварга шалгаруулах урьдчилсан уралдаануудад эхний 6 байрт шалгарвал.

 

   -З аас доошгүй орон оролцосн олон улсын уралдаанд эхний 3 байрт шалгарвал,

   -Улсын аварга шалгаруулах тэмцээнд 2 удаа медальт байр эзэлсэн.

   -100 км-т тасралтгүй чөлөөт нислэг үйлдэж чадвал:/Тусгай комисс томилогдон ажиглалт хийж,GPS-ээр баталгаажуулна./

 

                     3.Спортын дэд мастер./ Intermediate pilot /

 

   -Улсын аварга шалгаруулах тэмцээн, МАСХ-ны цомын аварга шалгаруулах тэмцээнд 1 байранд 2 удаа шалгарвал,

 

   -70 км-т тасралтгүй чөлөөт нислэг үйлдэж чадвал:/Тусгай комисс томилогдон ажиглалт хийж, GPS-ээр баталгаажуулна./

 

                                          Улсын шүүгч.

 

Агаарын спортын чөлөөт нислэгийн спортын шүүгчдэд цол зэрэг олгохдоо Олон Улсын Аэронавтикийн Холбоо/ /-ноос олгодог хэмжүүрийг үндэслэн Монгол улсын цол зэрэг олгох комиссын журмыг баримтлан олгоно.

 

Монгол Улсад зохион байгуулсан олон улсын тэмцээнүүдэд 1 удаа, дотоодын бусад тэмцээнүүдэд 3-аас доошгүй удаа ерөнхий шүүгч, нарийн бичгийн дарга, техникийн комиссын дарга хийж байсан бол:

 

                                         Дельтапланы спорт.

 

                       Нэг.Олон улсын хэмжээний мастер.

                                       /professional pilot./

 

-Дэлхийн аварга, дэлхийн цомийн аварга шалгаруулах тэмцээнд эхний 6 байрт шалгарвал

-Тивийн аварга шалгаруулах тэмцээнд эхний 5 байрт шалгарвал

-Гадаадын 3 хүртэл баг оролцсон тэмцээнд түрүүлбэл эсвэл медальт

байранд 3 удаа шалгарвал:

-Дэлхийн рекорд тогтоосон бол:

 

                 Хоёр:Спортын мастер./Performance pilot./

 

-Дэлхийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээнд эхний 6 байрт

эсвэл Дэлхийн аварга шалгаруулах урьдчилсан уралдаануудад эхний

5 байрт шалгарвал

-Гурваас доошгүй орон оролцсон олон улсын уралдаанд эхний 3 байрт

2 удаа шалгарвал:

    

                Хоёр: Спортын дэд мастер./Intermediate pilot/

 

-Улсын аварга шалгаруулах тэмцээн, Монголын Агаарын Спортын

Холбооны цомын аварга шалгаруулах 1-р байрт 2 удаа шалгарвал

-30 км-т тасралтгүй чөлөөт нислэг үйлдсэн тохиолдолд: /Тусгай комисс томилогдон ажиглалт хийж, GPS-ээр баталгаажуулна/

 

                Хэт хөнгөн агаарын хөлөг –дельталет

 

                     Нэг. Олон улсын хэмжээний мастер

 

-Дэлхийн аварга, дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд эхний

10 байрт шалгарвал:

-Тивийн аварга шалгаруулах тэмцээнд эхний 8 байрт шалгарвал

-Олон улсын авиараллид эхний 5 байрт шалгарвал

-Гадаадын 3 хүртэл баг орлцсон тэмцээнд түрүүлбэл эсвэл медальт

3 удаа байр эзэлвэл

-500 км-рт тасралтгүй чөлөөт нислэг үйлдэж чадвал /Тусгай комисс

томилогдон ажиглалт хийж, GPS-ээр баталгаажуулна/

 

                                      Хоёр. Спортын мастер

 

-Дэлхийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээнд эхний 8 байрт

эсвэл Дэлхийн аварга шалгаруулах урьдчилсан уралдаануудад эхний 5 байрт шалгарвал

-3-аас доошгүй орон оролцсон олон улсын уралдаанд эхний 3 байрт

2 удаа шалгарвал

-Улсын аварга шалгаруулах тэмцээн, Улаанбаатар хотын аварга

шалгаруулах тэмжээнд түрүүлсэн эсвэл медальт байранд 3 удаа шалгарсан

-400 км-т тасралтгүй чөлөөт нислэг үйлдэж чадвал /Тусгай комисс

томилогдон ажиглалт хийж, GSP-ээр баталгаажуулна/

 

                           Гурав. Спортын дэд мастер

 

-Улсын аварга шалгаруулах тэмжээн Монголын Агаарын Спортын

Холбооны цомын аварга шалгаруулах тэмцээнд 1-р байрт 2 удаа шалгарвал

-300 км-т тасралтгүй чөлөөт нислэг үйлдсэн тохиолдолд:/Тусгай комисс томилогдсон ажиглалт хийж, GSP_ээр баталгаажуулна/

 

            Спортын цол зэрэг олгуулахаар тодорхойлох журам.

 

1.         МУ-н спортын цол, зэргийн болзол хангасан тамирчин, шүүгчдийн материалыг клубын зүгээс томилогдсон комисс МАСХ-нд ирүүлж,тодорхойлолтыг хянан батламжилсны дараа МУ2н спортын цол зэргийн нэгдсэн комисст хүргүүлнэ.

2.         Спортын цол, зэргийн болзол биелүүлсэн тамирчин, шүүгчдийг тодорхойлохдоо дараахь баримт бүрдүүлнэ

 

               *Тэмцээний дүнгийн тогтоол, протокол, өргөмжлөлийн хуулбар,

 

               *Тамирчин, шүүгчийн товч анкет/загварын дагуу/

 

               *2% цээж зураг.

 

               *Тамирчны амжилтыг баталсан шүүгчийн зөвлөлийн тогтоол,

 

               *Бусад нотлох баримтууд/тэмцээний үеийн гэрэл зургууд, дүрс

                 бичлэг, вэб сайт, г,м,/

 

3.         Гар бичмэл болон холбогдох материал дутуу, буруу хийгдсэн, зураггүй, хугацаа хоцорсон зэрэг тодорхойлолтыг хүлээн авч цол зэргийн хурлаар оруулахгүй.

 

 

 

                          

 

 

                              

Валютын ханш

Цаг агаар

 

Манай сайтын зочид

105893
ӨнөөдөрӨнөөдөр43
ӨчигдөрӨчигдөр62
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт30
Энэ сардЭнэ сард1649
НийтНийт105893