Дүрэм журам
logo

Урдьчилан сэргийлэх арга хэмжээний журам

Батлав:   “Х-ТЕАМ” ХХК-ийн
захирал.............................А.Александр.

          
Урьдчилан сэргийлэх арга хэмжээний журам.

                           Нэг.Зорилго.

            Энэ журмаар компанийн аливаа үйл ажиллагааны явцад үүсч болзошгүй асуудлыг /зөрчил/ хэрхэн шийдвэрлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр дүнг баталгаажуулах, дээрхи арга хэмжээний үр дүнд холбогдох журмуудад нэмэлт өөрчлөлт оруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ бүрийн үр нөлөөг клубын удирдлагуудын зүгээс давхар хянах зэрэг үйл ажиллагааны хэм хэмжээг тогтооно.
                     
                                          Хоёр:Тодорхойлолт.

            Урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэж компанийн үйл ажиллагааны явцад аливаа зөрчил дутагдал гаргуулахгүй байх зорилгоор ажилтнуудын, өөрийн үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах үйл ажиллагааг хэлнэ.

                        Гурав.Урьдчилан сэргийлэх арга хэмжээ.

     1.Компанийн үйл ажиллагааны явцад гарч болзошгүй аливаа зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг доорхи журмаар явуулна.

       Үүнд:-Компанийн удирдлагын зүгээс ажилтнуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээний журмын талаар 7 хоног тутам яриа танилцуулга хийж, зөвлөмж өгнө.

                -Тухайн явуулж буй ажиллагаа бүрийн аюулгүй байдлын талаар болон зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж гаргаж ажилтнуудад хувилж,  тарааж өгсөн байна.

                -Удирдах болон гүйцэтгэх ажилтнууд өөрийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журмыг мөрдлөг болгож ажиллана.

                -Компанийн үйл ажиллагааны тухай мэдээлэх самбарт осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаархи мэдээллийг заавал байрлуулсан байна.

               -Шаардлагатай гэж үзвэл осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар мэргэжлийн байгууллагаас ажилтан урьж авчирч өөрийн ажилтнуудад лекц, семинар,сургалт зохион байгуулж болно.

               -Осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах журамтай байна.
 
               -Компани нь аливаа осол зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай бүхий л төрлийн техник хэрэгсэл, эд материалаар хангагдсан байна.

               -Осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар холбогдох журмуудад заавал тусгасан байна.
 
                        Дөрөв:Урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр дүнг
                                     баталгаажуулах журам.

           1. Компанийн удирдах ажилтнуудын зүгээс долоо хоног тутам хурал зохион байгуулж өөрийн ажилтнуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн мөрдлөг болгож ажилласан,ямар үр дүн гарсан талаар мэдээллийг танилцуулна.

          2.Урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн зохион байгуулсан ажилтнуудын талаар удирдах зөвлөлд мэдээлж урамшуулах журамтай байна.

          3.Осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар долоо хоног тутам гарсан үр дүнг байгууллагын мэдээлэх самбарт байрлуулна.

         4.Компанийн дэд захирал  осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ бүрийн биелэлтийг өөрийн биеэр давхар шалгана.
                        
          5.Урьдчилан сэргийлэх арга хэмжээ бүрийн үр дүнгийн талаар компанийн захиралд, даргад бичгээр мэдэгдэнэ.

         6.Компанийн захирал үр дүнгийн талаархи мэдээлэлтэй танилцаад холбогдох шийдвэрийг гаргана.

                     Тав.Урьдчилан сэргийлэх арга хэмжээний журамд
                            нэмэлт өөрчлөлт оруулах,

                  1.Урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах явцад бусад журмууд нь өөр хоорондоо нийцээгүй, заалтууд нь зөрчилтэй, хууль болон дүрмийн шаардлагад тохирохгүй ,цаашид хэрэглэгдэхгүй тохиолдолд холбогдох журамд нэмэлт өөрчлөлт оруулж болно.

          2.Журамд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг компанийн удирдлага хуралдаж шийднэ.


     

Валютын ханш

Цаг агаар

 

Манай сайтын зочид

109791
ӨнөөдөрӨнөөдөр17
ӨчигдөрӨчигдөр82
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт385
Энэ сардЭнэ сард1444
НийтНийт109791