Дүрэм журам
logo

ХХАХ ашиглах, хадгалах журам

Батлав: “Х-ТЕАМ” ХХК-ийн
         захирал....................................А.Александр.


Хэт хөнгөн онгоцыг ашиглах,
хадгалах заавар.

Нэг.Тодорхойлолт.


            Хэт хөнгөн онгоц гэж дюраллюминийн хийц бүхий дельта маягийн далавч, хөдөлгүүр, агаарын сэнс, нисгэгч суух зориулалттай суудал, хянах самбар бүхий тэргэнцэр, жолоодлогын гурвалжин, тэдгээрийг холбосон хийц бүхий агаарын сэнсний тусламжтайгаар агаарт тогтон нислэг үйлдэх агаараас хүнд нисэх төхөөрөмжийг хэлнэ.


Хоёр.ХХО-ны далавчийг ашиглах,
хадгалах зааварчилгаа.


        1.ХХО-ны далавч нь дюраллюмин трубан хийц бүхий үндсэн араг яс, нисэхийн зориулалттай бүрээс, жолоодлогын гурвалжин, бэхэлгээний ган троссууд, багана, профиль үүсгэгч латууд зэрэг эд ангиас бүрдэнэ.

         2.Далавчийг голоор нь эвхсэн байдалтайгаар уутанд хийж хадгална.
     
         3.Далавчийг эхлээд уутнаас нь гаргаж хамгаалалтын зөөлөвчнүүдийг авна.
 
          4.Жолоодлогын гурвалжинг угсарна.
         
          5.Далавчийг эргүүлж тавиад хоёр талаас нь нэгэн зэрэг дэлгээд баганыг  босгож, троссуудыг шалгана.

          6.Гаргоротыг үүрэнд нь татаж бэхэлнэ,

          7.Латуудыг томоос нь жижиг хүртэл дэс дарааллаар нь зориулалтын ховилд нь хийж ац хэлбэрийн төгсгөлд нь нисэхийн зориулалттай утсаар түгжинэ.

          8.Нислэгийн үед далавчийг эвхэгдэх,нугарахаас хамгаалах зориулалт бүхий татуургыг татаж үүрэнд нь бэхэлнэ.

          9.Духны хамгаалалтыг хийгээд далавчийг урд,хойд талаас нь нэгэн зэрэг босгоно.

          10.Жолоодлогын гурвалжинг 2 үзүүрээс гарсан троссуудыг далавчны духанд бэхлээд шулуун латуудыг ховилд шургуулж түгжинэ.

           11.Далавчийг дух хэсгээр нь газарт болгоомжтой тавина.

            12.Далавчийг эвхэхдээ дээрхи зааврын яг эсрэгээр нь хийж зориулалтын тавцан дээр ус чийггүй, нарны гэрлээс хол газарт хадгална.


Гурав.  ХХО-ны тэргэнцэрийг ашиглах,
хадгалах заавар.


1.ХХО-ны тэргэнцэр нь хөдөлгүүр, сэнс, хянах самбар, нисгэгч суух зориулалт бүхий суудал, тэдгээрийг хооронд нь холбосон хийцтэй 3 дугуй бүхий төхөөрөмжийг хэлнэ.

2.Сургалт, нислэгийн үйл ажиллагаа эхлэхийн өмнө их биеийн бэхэлгээ, боолтууд, сэнсний боолтуудыг сайтар шалгаад хөдөлгүүрийг асаана.

3.Хөдөлгүүрийн хөргөлтийн шингэнийг температур цельсийн 60 градус хүртэл халаасны дараа хөдөлгүүрийн ажиллагаа болон, сэнсний баланс тохирч байгаа эсэхийг шалгаад нислэгт гарна.

4.Нислэгийн үйл ажиллагаа дууссаны дараа тэргэнцэрийг  ангарт хадгална.

Валютын ханш

Цаг агаар

 

Манай сайтын зочид

105893
ӨнөөдөрӨнөөдөр43
ӨчигдөрӨчигдөр62
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт30
Энэ сардЭнэ сард1649
НийтНийт105893